Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Г.ЗАНДАНШАТАР: ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ БОДЛОГЫН ТЭРГҮҮНД ГЭР БҮЛ, ЭМЭГТЭЙЧҮҮД, ХҮҮХЭД БАЙНА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Алдарт эхийн одонт ээж” хүндэтгэлийн арга хэмжээ Төрийн ордонд боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 20 дахь жилдээ болж буй тус арга хэмжээнд оролцож, Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндчилгээ дэвшүүллээ.Ерөнхий сайд хэлсэн үгэндээ “Монголын эмэгтэйчүүдийн өмнө тулгамдсан олон асуудал бий. Эрүүл мэнд, боловсролын чанар, хүртээмж, хүчирхийлэл, дарамт шахалт гэх зэрэг хүйсийн ялгаатай байдлын улмаас учирдаг бэрхшээл бүрд та бүхнийг түшиж тулах төр засаг, асуудлыг шийдэх гарц бий” гэдгийг онцоллоо. 

Засгийн газраас нийгмийн халамжийн 72 төрлийн тэтгэмж, тусламжийг хэрэгжүүлж, жил бүр 2.2 их наяд төгрөг зарцуулдаг. Нийгмийн халамжийн тэтгэмж, тусламж бодит эзэндээ хүрч, дутууг нь нөхөх, дундуурыг нь гүйцээх зорилтдоо хүрэх нь чухал гэдгийг Ерөнхий сайд тэмдэглээд эдийн засгийн өсөлтийг иргэн бүрд хүртээх бодлогын тэргүүнд гэр бүл, эмэгтэйчүүд, хүүхэд байна гэлээ.“Хүүхэд, гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг илүү цэгцтэй, стандарттай, хариуцлагатай болгох нь Засгийн газрын “Цэгцрэх хөдөлгөөн”-ий нэг чухал хэсэг. Тиймээс гэр бүлийн боловсрол, дэмжлэгийн тогтолцоог бэхжүүлэх зорилгоор Засгийн газраас “Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай” хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн барьсан. Энэ төсөлд гурав ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлийн гишүүний аль нэгийг ХАОАТ-аас чөлөөлөх, дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй айл ипотекийн зээлд дугаарлалтгүй хамруулахаар тусгажээ. 

Хүүхдийн зуслангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, аж ахуйн нэгжийг өмчийн хэлбэр үл харгалзан газрын төлбөрөөс чөлөөлүүлэх, хагас хувьсах зардал олгох асуудлыг судалж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болгосон.Мөн хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх , илрүүлэх, хамгаалах, сэргээн засах нэгдмэл тогтолцоог илүү үр дүнтэй болгож, цэгцлэхийг хатуу сануулж, цаг алдалгүй арга хэмжээ авахыг даалгаад буй юм. 2026 оныг “Хүүхэд, гэр бүлийг хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, үндэсний хэмжээний аян, эцэг эхийн чадавх бэхжүүлэх, хөтөлбөрүүдийг улс даяар хэрэгжүүлж байна. 

Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрны тэгш боломжийг хангах бодлогын хүрээндхүүхэд асрах чөлөөтэй ээжүүдийн ажлын байрны баталгааг хангах, хөдөлмөрийн зах зээлд буцаж ороход нь дэмжлэг үзүүлэх “Returnship” хөтөлбөрийг хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлэх гэж байгаагаа Ерөнхий сайд Г.Занданшатар хэлсэн үгэндээ онцоллоо.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Алдарт эхийн одонт ээж” хүндэтгэлийн арга хэмжээ Төрийн ордонд боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 20 дахь жилдээ болж буй тус арга хэмжээнд оролцож, Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндчилгээ дэвшүүллээ.Ерөнхий сайд хэлсэн үгэндээ “Монголын эмэгтэйчүүдийн өмнө тулгамдсан олон асуудал бий. Эрүүл мэнд, боловсролын чанар, хүртээмж, хүчирхийлэл, дарамт шахалт гэх зэрэг хүйсийн ялгаатай байдлын улмаас учирдаг бэрхшээл бүрд та бүхнийг түшиж тулах төр засаг, асуудлыг шийдэх гарц бий” гэдгийг онцоллоо. 

Засгийн газраас нийгмийн халамжийн 72 төрлийн тэтгэмж, тусламжийг хэрэгжүүлж, жил бүр 2.2 их наяд төгрөг зарцуулдаг. Нийгмийн халамжийн тэтгэмж, тусламж бодит эзэндээ хүрч, дутууг нь нөхөх, дундуурыг нь гүйцээх зорилтдоо хүрэх нь чухал гэдгийг Ерөнхий сайд тэмдэглээд эдийн засгийн өсөлтийг иргэн бүрд хүртээх бодлогын тэргүүнд гэр бүл, эмэгтэйчүүд, хүүхэд байна гэлээ.

“Хүүхэд, гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг илүү цэгцтэй, стандарттай, хариуцлагатай болгох нь Засгийн газрын “Цэгцрэх хөдөлгөөн”-ий нэг чухал хэсэг. Тиймээс гэр бүлийн боловсрол, дэмжлэгийн тогтолцоог бэхжүүлэх зорилгоор Засгийн газраас “Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай” хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн барьсан. Энэ төсөлд гурав ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлийн гишүүний аль нэгийг ХАОАТ-аас чөлөөлөх, дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй айл ипотекийн зээлд дугаарлалтгүй хамруулахаар тусгажээ. 

Хүүхдийн зуслангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, аж ахуйн нэгжийг өмчийн хэлбэр үл харгалзан газрын төлбөрөөс чөлөөлүүлэх, хагас хувьсах зардал олгох асуудлыг судалж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болгосон.

Мөн хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх , илрүүлэх, хамгаалах, сэргээн засах нэгдмэл тогтолцоог илүү үр дүнтэй болгож, цэгцлэхийг хатуу сануулж, цаг алдалгүй арга хэмжээ авахыг даалгаад буй юм. 

2026 оныг “Хүүхэд, гэр бүлийг хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, үндэсний хэмжээний аян, эцэг эхийн чадавх бэхжүүлэх, хөтөлбөрүүдийг улс даяар хэрэгжүүлж байна. 

Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрны тэгш боломжийг хангах бодлогын хүрээндхүүхэд асрах чөлөөтэй ээжүүдийн ажлын байрны баталгааг хангах, хөдөлмөрийн зах зээлд буцаж ороход нь дэмжлэг үзүүлэх “Returnship” хөтөлбөрийг хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлэх гэж байгаагаа Ерөнхий сайд Г.Занданшатар хэлсэн үгэндээ онцоллоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан