Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгийн газрын хандивын дансанд иргэдээс 127 сая гаруй төгрөг цуглажээ


Гавьяат эдийн засагч Б.Осоргарав “Эх орноо эдийн засгийн хүндрэлээс гаргахын төлөө” уриалгыг санаачилж, хандивын аяныг эхлүүлсэн. Түүний уриалга, санаачилгыг аж ахуйн нэгж, иргэд идэвхтэй дэмжиж хандив, тусламж үзүүлэхээ илэрхийлээд байгаа билээ.

Хэдийгээр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат "Засгийн газар ард түмнээсээ хандив авахгүйгээр бондын өрөө ч төлнө, эдийн засгийн хямралаа ч давна, тийм бололцоо бүрэн байгаа" гэж байр сууриа илэрхийлсэн боловч иргэд хандив өгөхөө илэрхийлсээр байгаа юм. Тиймээс Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат албан ёсны хандивын данс нээхийг Сангийн сайд Б.Чойжилсүрэнд үүрэг болгож, Сангийн яамнаас энэ сарын 3-нд хандив, тусламжийн орлогыг төвлөрүүлэх “Хандив”-ын төгрөгийн болон валютын дансуудыг Төрийн сан, Төрийнбанк болон Монголбанканд нээсэн юм.

Тэгвэл, тус дансанд өнөөдөр буюу хоёрдугаар сарын 14-ний байдлаар 127 сая гаруй төгрөг цуглажээ. Тодруулбал, Иргэд 3,000-аас 100 сая хүртэл төгрөг хандивласан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан