Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Турк буй оюутнуудын эрх ашгийг хөндөхгүй байхыг хүсэв


Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өчигдөр БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ахмет Язалыг хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат уулзалтын эхэнд, манай хоёр улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтыг өргөжүүлэх, хамтын ажиллагааны боломжит нөөцийг бүрэн дүүрэн ашиглах шаардлагатай байгаа талаар ярьжээ.

Хэдийгээр хоёр талын улс төрийн харилцаа өндөр төвшинд сайн байгаа ч “Засгийн газар хоорондын худалдаа, эдийн засгийн харилцааг энэ төвшинд хүргэх нь чухал байгаа” гэж Элчин сайд Ахмет Язал дурджээ.

2013 онд  Турк Улсын Ерөнхий сайд Р.Т.Эрдоганы Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр Туркийн “Эксим” банкнаас олгохоор тохирсон 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл болон 500 саяас нэг тэрбум ам.долларын төсвийн дэмжлэгийн зээлийн асуудал нь шийдэгдэхгүй удааширч байгаа юм байна. Тиймээс энэ асуудалд анхаарч өгөхийг Ерөнхий сайд хүслээ. Мөн Улаанбаатарт ажиллаж буй турк сургуулиудын талаарх бодлого, арга хэмжээгээ хэрэгжүүлэхдээ тэнд суралцаж буй 2000 гаруй хүүхдийн эрх ашгийг хөндөхгүй байх, эдгээр сургуулийн асуудлыг ч,  сургалтын хөтөлбөр, бусад үйл ажиллагааг ч Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд явуулах ёстой гэжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан