Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Алтан унжлагат гал тахиа жилийн товч төөрөг, засал


Арванхоёр жилтний төөрөг болон түүний засал ямар болохыг доор хураангуйлан гаргав.
Хүмүүний орчлонгийн үйл барагдашгүй ихийн тулд зайлшгүй хийвэл зохистой үйлсэд тухайн жилийн хэм хэмнэл харшлах шалтгаантай бол “Жанаг гаг дог” хэмээх номыг уншуулж заслаа хийгээд тухайн үйлд шамдаваас “Гараг, од, үйлчин, барилдлага, жил, сар, өдөр тэргүүтний гэм, хорлол үл ирнэ” хэмээн өмнийн мэргэдийн эрхэм зарлигт айлдсан буй.
---------------------------------------------


Хулгана жилтэн

1996 оны хулгана жилтнүүд ад зэтгэрийн хорлолд өртөгдөж магадгүй тул  “Насны судар” уншуулваас сайн. 1948 оны хулганатай эмэгтэйчүүд дээдсийн зэмлэл хүлээн, сэтгэл хямрах, зүүд эвгүйтэх нигууртай тул бэртэж гэмтэхээс сэрэмжилж, амьтны амь таслахыг тэвчүүштэй.
“Юм” судар уншуулваас бүх зүйл тэгшрэх сайн. 1984 оны хулгана жилтнүүд аливаа ажил үйлс бүтэх боломжтой боловч, бататгахын тулд хийморийн сан тавиулж, дарцаг хийсгэвээс сайн. 1912 оны хулганатай эрчүүд хийморь доройтож, эд хөрөнгө хорогдож, өвчин ороож болзошгүй. Хүмүүний хэл ам ирнэ. “Цагаан шүхэрт”, “Хамчүнагва”, “Хийморийн сан” тавиулах зэргийн аль нэгийг хийлгэж засаарай. 1996, 1960, 1924 оны эмэгтэйчүүд, 1984, 1948 оны эрчүүд сайн нөхрийг шүтсэн мэт гадна дотнын гай барцад үл учирах сайн.

Үхэр жилтэн

Үхэр жилтэй 1985 оны эрчүүд, 1937 оны эмэгтэйчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө.Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1937 оны үхэр жилтэй эрчүүд сайн муу тал тэнцэлдэх тул шүтээндээ залбиран сайн талаа бататгууштай. 1949 оны эрчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар.Элдэв бузар идээнээс болгоомжил. 1940 оны үхэртэй эмэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдана. 1937 оны үхэртэй эрчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлвэл сайн.
1997 оны үхэртэй хүмүүс эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурал чуулганд идээ өргөн, хүүхдийг баясгах 1985 оны эрчүүд, 1973 оны эмэгтэйчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. 1913 оны үхэр жилтэй эрэгтэйчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурал чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. 1997, 1973, 1949, 1937, 1925 оны үхэр жилтэй эмэгтэйчүүд болон 1937 оны эрчүүд хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах суух үйл бүтэмжгүй тул хэл амнаас болгоомжилж “Доржнамжом”, “Чогжүмүнсэл” уншуулах, сан олонтой тавиулах, хийморийн дарцаг хийсгэх зэргийн аль нэгийг хийж засууштай. 1961 оны үхэртэй эмэгтэйчүүд хэл амнаас болгоомжил,“Цагаан шүхэрт” уншуулваас өлзийтэй болно. 1913 оны үхэртэй эмэгтэйчүүд аливаа ажил үйлс бүтэх боломжтой боловч, бататгахын тулд хийморийн сан тавиулж, дарцаг хийсгэвээс сайн.
1997, 1985, 1973, 1949, 1913 оны үхэр жилтэй эмэгтэйчүүд сайн нөхрийг шүтсэн мэт гадна дотны гай барцад үл учрах сайн. 1985, 1913 үхэртэй оны эрчүүд насан сүлд доройтох, зүүд эвгүйтэх гэмтэй тул шөнө орой анхаарамжтай явж, “Цэнд“ уншуулваас засагдана. 1961 оны үхэр жилтэй эрчүүд сахиус шүтээндээ зул, хүж сайн өргө. 1949 оны үхэртэй эмэгтэйчүүд насны шүтээн сүлд доройтох гэмтэй тул “Цэнд” номыг уншуулж засаарай.

Бар жилтэн

1986, 1914 оны бар жилтэй эмэгтэйчүүд дээдсийн зэмлэл хүлээн, сэтгэл хямрах, зүүд эвгүйтэх нигууртай тул бэртэж гэмтэхээс сэргэмжилж, амьтны амь таслахыг тэвчүүштэй. “Юм” судар уншуулваас бүх зүйл тэгшрэх сайн. 1986 оны бартай эрэгтэйчүүд болон 1926 оны бартай хүмүүс өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдана. 1986 оны бар жилтэй эмэгтэйчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулваас засагдана.
1962 оны бар жилтэй эмэгтэйчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар.Элдэв бузар идээнээс болгоомжил. 1962, 1914 бар жилтэй эмэгтэйчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. 1926 оны бар жилтнүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурал чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. 1986, 1950, 1914 оны бартай эрчүүд, 1976, 1984, 1962, 1938, 1926 оны бартай эмэгтэйчүүд хэл амнаас болгоомжил,“Цагаан шүхэрт” уншуулваас өлзийтэй болно. 1986, 1950, 1914 оны бар жилтэй эмэгтэйчүүд хэл амнаас болгоомжил,“Цагаан шүхэрт” уншуулваас өлзийтэй болно.

Туулай жилтэн

1999, 1963, 1927 оны туулайтай эрэгтэйчүүд дээдсийн зэмлэл хүлээн, сэтгэл хямрах, зүүд эвгүйтэх нигууртай тул бэртэж гэмтэхээс сэрэмжилж, амьтны амь таслахыг тэвчүүштэй. “Юм” судар уншуулваас бүх зүйл тэгшрэх сайн. 1987, 1963, 1939, 1915 оны туулай жилтэй эрчүүд сайн муу тал тэнцэлдэх тул шүтээндээ залбиран сайн талаа бататгууштай. 1975, 1951 оны туулайтай эрчүүд ад зэтгэрийн хорлолд өртөгдөж магадгүй тул  “Насны судар” уншуулваас сайн. 1987, 1963, 1939, 1915 оны туулайтай эмэгтэйчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө.Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1987, 1927 оны туулайтай эмэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдана. 1999, 1951 оны туулай жилтэй эрчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулваас засагдана.  1939, 1915 оны туулай эрчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлвэл сайн. 1987 оны туулай жилтэй эмэгтэйчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурал чуулганд идээ өргөн, хүүхдийг баясгах 1975 оны туулайтай эрчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. 1927 оны туулай жилтэй эмэгтэйчүүд болон 1915 оны нийт туулай жилтнүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулваас засагдана. 1987, 1975, 1951, 1939, 1915 оны туулайтай хүмүүс болон 1963, 1927 оны туулайтай эмэгтэйчүүд хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах суух үйл бүтэмжгүй тул хэл амнаас болгоомжилж “Доржнамжом”, “Чогжүмүнсэл” уншуулах, сан олонтой тавиулах, хийморийн дарцаг хийсгэх зэргийн аль нэгийг хийж засууштай. 1963 оны туулайтай эрчүүд хэл амнаас болгоомжил,“Цагаан шүхэрт” уншуулваас өлзийтэй болно. 1999 оны туулайтай эрчүүд аливаа ажил үйлс бүтэх боломжтой боловч, бататгахын тулд хийморийн сан тавиулж, дарцаг хийсгэвээс сайн. 1975, 1951, 1927 оны туулайтай эрчүүд насны шүтээн сүлд доройтох гэмтэй тул “Цэнд” номыг уншуулж засаарай. 1999 оны туулайтай эрчүүд сүлдээ дуудуул.

Луу жилтэн

1988, 1952, 1916 оны луу жилтэй эрчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө.Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1964 оны эрчүүд ад зэтгэрийн хорлолд өртөгдөж магадгүй тул  “Насны судар” уншуулваас сайн. 1964 оны луутай эмэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдана. 1976 оны луу жилтэй хүмүүс санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулваас засагдана. Луу жилтэй хүмүүс насан сүлд доройтох, зүүд эвгүйтэх гэмтэй тул шөнө орой анхаарамжтай явж, “Цэнд“ уншуулваас засагдана.

Могой жилтэн

1989, 1941, 1917 оны могой жилтэй эрчүүд ад зэтгэрийн хорлолд өртөгдөж магадгүй тул  “Насны судар” уншуулваас сайн. 1977, 1965 оны могойтой эмэгтэйчүүд, 1953 оны эрчүүд сайн муу тал тэнцэлдэх тул шүтээндээ залбиран сайн талаа бататгууштай. 1989, 1941, 1917 оны могойтой эмэгтэйчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө.Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1977, 1965 оны эрчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлвэл сайн. 1929 оны могойтой эрчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдана. 1917 оны нийт могой жилтнүүд болон 1977, 1965 оны  могойтой эмэгтэйчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясгах 1929 оны могойтой эрчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. 1989, 1941, 1917 оны могойтой эмэгтэйчүүд хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах суух үйл бүтэмжгүй тул хэл амнаас болгоомжилж “Доржнамжом”, “Чогжүмүнсэл” уншуулах, сан олонтой тавиулах, хийморийн дарцаг хийсгэх зэргийн аль нэгийг хийж засууштай. 1977, 1965 оны могойтой эмэгтэйчүүд болон 1953 оны эрчүүд аливаа ажил үйлс бүтэх боломжтой боловч, бататгахын тулд хийморийн сан тавиулж, дарцаг хийсгэвээс сайн.  1989, 1917 оны могойтой эрчүүд сахиус шүтээндээ зул, хүж сайн өргө. 1941 оны эрчүүд насны шүтээн сүлд доройтох гэмтэй тул “Цэнд” номыг уншуулж засаарай.

Морь жилтэн

1978, 1918 оны морин жилтэй хүмүүс өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдана. 1966 оны морьтой эрчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар.Элдэв бузар идээнээс болгоомжил. 1954 оны морьтой эрчүүд болон 1918 оны морин жилтэй эмэгтэйчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлвэл сайн. 1954, 1942 оны морьтой эрчүүд ба 1930 оны морьтой эмэгтэйчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. 1966 оны морин жилтэй эмэгтэйчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулваас засагдана. 1990, 1954, 1918 оны морьтой эрчүүд хийморь доройтож, эд хөрөнгө хорогдож, өвчин ороож болзошгүй. Хүмүүний хэл ам ирнэ. “Цагаан шүхэрт”, “Хамчүнагва”, “Хийморийн сан” тавиулах зэргийн аль нэгийг хийлгэж засаарай. 1966 оны морьтой эмэгтэйчүүд, 1942 оны эрчүүд хэл амнаас болгоомжил,“Цагаан шүхэрт” уншуулваас өлзийтэй болно. 1990, 1954, 1918 оны морин жилтэй эмэгтэйчүүд аливаа ажил үйлс бүтэх боломжтой боловч, бататгахын тулд хийморийн сан тавиулж, дарцаг хийсгэвээс сайн.

Хонь жилтэн

1931 оны хоньтой эрчүүд сайн муу тал тэнцэлдэх тул шүтээндээ залбиран сайн талаа бататгууштай. 1979, 1955 оны хоньтой эрчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө.Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1979, 1919 оны хоньтой эмэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдана. 1967 оны хоньтой эмэгтэйчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. Хонь жилтэй хүмүүс хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах суух үйл бүтэмжгүй тул хэл амнаас болгоомжилж “Доржнамжом”, “Чогжүмүнсэл” уншуулах, сан олонтой тавиулах, хийморийн дарцаг хийсгэх зэргийн аль нэгийг хийж засууштай. 1931 оны хонь жилтэй хүмүүс ба 1979, 1967, 1955 оны эмэгтэйчүүд насан сүлд доройтох, зүүд эвгүйтэх гэмтэй тул шөнө орой анхаарамжтай явж, “Цэнд“ уншуулваас засагдана. 1979, 1967, 1955 оны хонь жилтнүүд насны шүтээн сүлд доройтох гэмтэй тул “Цэнд” номыг уншуулж засаарай. 1991, 1943, 1919 оны хоньтой эмэгтэйчүүд сахиус шүтээндээ зул, хүж сайн өргө. 1991, 1943, 1919 оны хоньтой эрчүүд сайн нөхрийг шүтсэн мэт гадна дотны гай барцад үл учирах сайн.

Бич жилтэн

1968, 1932 оны бичтэй эмэгтэйчүүд ад зэтгэрийн хорлолд өртөгдөж магадгүй тул  “Насны судар” уншуулваас сайн. 1992, 1980, 1956, 1944, 1920 оны бич жилтэй эмэгтэйчүүд сайн муу тал тэнцэлдэх тул шүтээндээ залбиран сайн талаа бататгууштай. 1956 оны бичтэй хүмүүс өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдана. 1992 оны эрчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлвэл сайн. 1944 оны бичтэй эрчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар.Элдэв бузар идээнээс болгоомжил. 1932 оны бичтэй эрчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулваас засагдана. 1956 оны бич жилтэй хүмүүс эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. 1992 оны хоньтой эрчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө.

Тахиа жилтэн

1945 оны тахиа жилтэй эмэгтэйчүүд ад зэтгэрийн хорлолд өртөгдөж магадгүй тул  “Насны судар” уншуулваас сайн. 1993, 1969, 1921 оны тахиатай эмэгтэйчүүд сайн муу тал тэнцэлдэх тул шүтээндээ залбиран сайн талаа бататгууштай. 1981 оны эмэгтэйчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө.Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1957 оны тахиатай нийт хүмүүс болон 1981 оны эрчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдана. 1981, 1921 оны тахиа жилтэй эрчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлвэл сайн. 1957 оны тахиатай эмэгтэйчүүд болон 1945 оны эрчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясгах. 1993, 1957 оны эрчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурал чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. 1933 оны тахиатай эрчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. 1981 оны тахиа жилтэй эмэгтэйчүүд хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах суух үйл бүтэмжгүй тул хэл амнаас болгоомжилж “Доржнамжом”, “Чогжүмүнсэл” уншуулах, сан олонтой тавиулах, хийморийн дарцаг хийсгэх зэргийн аль нэгийг хийж засууштай. 1957, 1933 оны тахиатай эмэгтэйчүүд хийморь доройтож, эд хөрөнгө хорогдож, өвчин ороож болзошгүй. Хүмүний хэл ам ирнэ “Цагаан шүхэрт”, “Хамчүнагва”, “Хийморийн сан” тавиулах зэргийн аль нэгийг хийлгэж засаарай. 1945 оны тахиатай эмэгтэйчүүд хэл амнаас болгоомжил,“Цагаан шүхэрт” уншуулваас өлзийтэй болно.

Нохой жилтэн

1934 оны нохой жилтэй эрчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө.Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1994, 1934 оны нохойтой эмэгтэйчүүд дээдсийн зэмлэл хүлээн, сэтгэл хямрах, зүүд эвгүйтэх нигууртай тул бэртэж гэмтэхээс сэргэмжилж, амьтны амь таслахыг тэвчүүштэй. “Юм” судар уншуулваас бүх зүйл тэгшрэх сайн. 1994 оны нохойтой эрчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулваас засагдана. 1982, 1922 оны нохой жилтэй эрчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясгах 1946 оны нохойтой нийт хүмүүс санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулваас засагдана. 1970, 1934 оны нохойтой эрчүүд хийморь доройтож, эд хөрөнгө хорогдож, өвчин ороож болзошгүй. Хүмүүний хэл ам ирнэ “Цагаан шүхэрт”, “Хамчүнагва”, “Хийморийн сан” тавиулах зэргийн аль нэгийг хийлгэж засаарай. 1970, 1934 оны нохойтой эмэгтэйчүүд аливаа ажил үйлс бүтэх боломжтой боловч, бататгахын тулд хийморийн сан тавиулж, дарцаг хийсгэвээс сайн. Нохой жилтэй нийт хүмүүс насан сүлд доройтох, зүүд эвгүйтэх гэмтэй тул шөнө орой анхаарамжтай явж, “Цэнд“ уншуулваас засагдана.

Гахай жилтэн

1995 оны гахай жилтэй эмэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдана. 1995 оны гахайтай эрэгтэйчүүд  зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулваас засагдана. 1995, 1983, 1959 оны гахай жилтнүүд хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах суух үйл бүтэмжгүй тул хэл амнаас болгоомжилж “Доржнамжом”, “Чогжүмүнсэл” уншуулах, сан олонтой тавиулах, хийморийн дарцаг хийсгэх зэргийн аль нэгийг хийж засууштай. 1983 оны гахайтай эрчүүд хийморь доройтож, эд хөрөнгө хорогдож, өвчин ороож болзошгүй. Хүмүүний хэл ам ирнэ “Цагаан шүхэрт”, “Хамчүнагва”, “Хийморийн сан” тавиулах зэргийн аль нэгийг хийлгэж засаарай. 1971 оны гахайтай эмэгтэйчүүд насны шүтээн сүлд доройтох гэмтэй тул “Цэнд” номыг уншуулж засаарай. 1995, 1959 оны гахай жилтэй эмэгтэйчүүд сахиус шүтээндээ зул, хүж сайн өргө. 1995 оны гахайтай эрчүүд, 1983 оны эмэгтэйчүүд сайн нөхрийг шүтсэн мэт гадна дотны гай барцад үл учирах сайн.
Дэлгэрүүлэн нягтлахыг хүсвээс Л.Тэрбишийн тооцоолж гаргасан, “XYII жарны Гал тахиа жилийн монгол зурхайн цаг тооны бичиг”-ээс үзэх ажаамуу. Энэ цаг тооллын бичгийн зохиогчийн эрхийг “Таван Богд Менежмент” компани худалдан авч, “Улаанбаатар принт” хэвлэх үйлдвэрт хэвлэж, нийтийн хүртээл болгон тараан борлуулж буй билээ. Цаг тооллын бичгийг минь чанар сайтай  хэвлэж, түмэн олноо түгээж буй эл компанийн хамт олонд талархаж явдгаа давхар өчсү!
Эрхэм уншигч абугай таны юу санасан есөн цагаан хүсэл тань сэтгэлчлэн бүтэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Сар шинэдээ сайхан шинэлцгээгээрэй!

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан