Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Алтанхуяг “чөмгөө ташуулж” байна уу


Б.ШИРНЭН


Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд Н.Алтанхуяг өчигдөр АТГ-т яллагдагчаар мэдүүлэг өгөхөөр очлоо. Тэрээр дотогш орохынхоо өмнө сэтгүүчдэд хандан “Би Монголын ард түмнээ эх оронд нь сайхан амьдруулахын тулд чөмгөө дундартал зүтгэсэн. Надад мөнгө төгрөг идсэн юм байхгүй” гэх товч тайлбар өгөөд өмгөөлөгч Ц.Баасандоржийн хамт АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, ахлах комиссар Д.Золжаргалд мэдүүлэг өгөхөөр орсон юм.

Тэрээр 2012 оны наймдугаар сарын 9-нд 27 дахь Ерөнхий сайдаар томилогдсон бөгөөд намынхан нь сөрөг хүчинтэй нийлж, огцруулах саналд нэгдсэнээр 2014 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр үүрэгт ажлаасаа буусан байдаг. АН-ын хувьд 819 хоног буюу хамгийн удаан  хугацаанд Ерөнхий сайдаар ажилласан Н.Алтанхуягийг огцруулах саналыг намынх нь найман гишүүн дэмжсэн бөгөөд хуралдаа ирээгүй УИХ-ын 10 гишүүнийг хэн нэгний барьцаанд орж өөрийг нь үлдээх санал өгч чадаагүй гэж тэрээр харамсдаг тухайгаа дурдаж байв. Ямартай ч, Н.Алтанхуягийг УИХ-ын 66 гишүүний 36 нь огцруулах хэрэгтэй гэж үзсэнээр бүрэн эрхийг нь 54.5 хувийн саналаар түдгэлзүүлж чадсан юм.

Эргэн тойрныг нь ээрсэн өдрүүд үргэлжилсээр...

Энэ үеэс эхлэн Ерөнхий сайд Н.Алтанхуягийн “чөмгийг нь таших” ажиллагаа эрчимжсэн бөгөөд ураг төрөл, ойр дотныхныг нь хууль, хүчний байгууллага хэдийнэ ээрч эхэлсэн байв.

Хамгийн түрүүнд Г.Дэнзэн гэгч “овоо хараанд” орсон бөгөөд тэрээр 26 насандаа Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргын албан тушаалд очсон нь анхнаасаа л анхаарал татахуйц үйл явдал болсон хэрэг. Даарин дээр давс гэгчээр Г.Дэнзэн нь Ерөнхий сайдын зээ дүүгийн нөхөр байсан бөгөөд магадгүй энэ хүүг “крандсан нь” Н.Алтанхуягийн толгойг цусдах хамгийн буруу томилгоо болсон ч байж магадгүй. Учир нь, “будаг нь ханхалсан” Г.Дэнзэн гэнэтхэн л Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга болсноос гадна “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэс МГЛ”, “Төрийн банк”-ны ТУЗ-ийн гишүүн болчихсон. Мэдээж, ийм толгой эргэм өндөрлөгт “нялхаараа” гарчихсан улстөрчид ааг нь амтагдсан  үе байсан л байх. Зөвхөн ТУЗ-ийн гишүүний орон тооноос л 16 мянган ам.долларын цалин халаасалж байсан тэрээр удалгүй тендерийн асуудалд оролцож, эхнэрийнхээ компанийг 17 тэрбумын тендерт ялуулсан хэргээр газардсан юм. Мэдээж, энэ нь зөвхөн Г.Дэнзэнгээр хязгаарлагдаагүй бөгөөд хамгийн ихээр Н.Алтанхуягт хир халдааж, Шинэчлэлийн Засгийн газар, Ерөнхий сайдын суудлыг гуйвуулах хамгийн эхний түлхэлт болж, толгойг нь цусдсан билээ. Одоо Г.Дэнзэн шүүхийн товоо хүлээж суугаа бол Н.Алтанхуяг АТГ-ын босгыг элээх болов.

Мөн түүний ахлах зөвлөх Л.Гансүх. Тэрээр “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа 3.6 тэрбум төгрөгийг хувьдаа завшсан гэж буруутгагдсан юм. 2014 оны дөрөвдүгээр сарын 24-нөөс шалгаж эхэлсэн энэ хэргийг Дээд шүүх 2016 оны гуравдугаар сарын 23-нд  дэнсэлж, буруутай гэж үзсэн юм.

Тэр яг Элбэгдорж гэж хэлсэн

Н.Алтанхуягийн эргэн тойрон дахь баривчилгаа, одоо ч шалгагдаж байгаа эхнэр, төрсөн дүү, нагац дүү нарынх нь хэрэг, хилийн хориг нь зөвхөн Н.Алтанхуягийг буулгаж авах гэсэн дайралт гэж тэрээр үздэг. Өчигдөр АТГ-ын үүдэнд хэлэхдээ ч “надаас “но” гарахгүй тул хамаатан садныг маань шоронд хийж байна” гэж хэлсэн юм. Харин түүнийг ноолох болсон хамгийн гол шалтгаан нь үгэнд нь ороогүй явдал гэж тэрээр үздэг.

Ингэхдээ “...Сүүлийн үед хуйвалдааны бүлэглэл зохиомол хэрэг үүсгэн, гэмгүй иргэдийг хэрэгтэн болгон хувиргах нь ихэссэн. Энэ хуйвалдааны бүлэглэлийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж удирдан, өөрт нь таалагдаагүй, өөртэй нь эвсэн нэгддэггүй иргэдийг зохиомлоор гүтгэх нь хэрээс хэтэрсэн. Авлигатай тэмцэх амаргүй ажил хэмээн Ерөнхийлөгч байнга жүжиг тоглодог. Төрөөс төрсөн тэрбумтнуудын бүлэглэлийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж удирдан чиглүүлдэг. Өөртэй нь үгсэн хуйвалдаагүй тул өнгөрсөн хугацаанд маш их гүтгэлэг, доромжлолыг над руу чиглүүлсэн. Нэр цохон мэдэгдэл хийснээр өөрийгөө болон гэр бүлээ эрсдэлд оруулж байгаагаа маш сайн мэдэж байна...” гэж байлаа. Н.Алтанхуягийг Тавантолгойн асуудлыг УИХ-д оруулахыг байнга шаарддаг байсан гэх бөгөөд үгэнд нь ороогүй тул өөрийг нь огцруулсан гэж үзэж байгаа юм.
Үйл явдлыг эргээд санавал, Н.Алтанхуяг огцорсны дараа Тавантолгойн асуудлыг оруулж ирсэн бөгөөд Засгийн газрын түвшинд батлагдахын даваан дээр УИХ-ын даргаар ажиллаж байсан З.Энхболд мэдэгдэл хийж, зогсоосон юм. Олон жил дамнан яригдсан Тавантолгойг эцсийн мөчид зогсоосон тул Н.Алтанхуяг тэргүүтнийг “ноолоход номхон” болгох гэж ингэлээ ч гэх. Өнөөдөр үүссэн нөхцөл байдалд Н.Алтанхуягийн өөрийнх нь болон бусад хүчин зүйлсийн нөлөөлөл байж болох ч хэрвээ Ерөнхийлөгч болчих юм бол, эсвэл дахин төрийн эрхэнд ямар нэг байдлаар гарах юм бол “Шударга бусын хонгилынхон илэрнэ гэхээс айж байгаа”-г ч үгүйсгэх боломжгүй.

0 Сэтгэгдэл
Ардчилсан намынхан гэж албан тушаалын дон тусчээ дээр дооргүй. Одоо бүгдээрээ гудамжинд лааз өшиглөчихөөд хоорондоо арцалдахаа болимоор юм.
ан- төрийг бүрэн самарсан.
ХЭТЭРХИЙ даварч, солиорч байсан байна даа. Түмэн олон НҮДТЭЙ шүү.
Aagii min zav choloogooroo sunsee neg duuduulchihaarai!!!
Aagii min zav choloogooroo sunsee neg duuduulchihaarai!!!
Aagii min zav choloogooroo sunsee neg duuduulchihaarai!!!
ХУЛГАЙ Ч Л ХУЛГАЙЧИЙГ БАРИАРЙ ГЭЖ ХАМГИЙН ЧАНГА ХАШГИРДАГДАА ЖИНХЭНЭ ХУЛГАЙЧ МИНЬ
Буруу замаар будаа тээвэл,буцахда шороо тээдэг гэдгийг өдий насны хүн мэдмээр байлтай.Их мөнгөний үнэр авчихвал мань бас чичрээд дайраад байдаг болов уу,яадаг бол. Хамгийн гол нь энэ хүүрнүүүдийн идсэнийг бид төлдөгт байна.
burhan mini buruu zoviig yalgaad ogooroi
Хулгайч шоронд суух ёстой. Алтанхуяг хулгайч уу? Тийм.
ХУЛГАЙ Ч Л ХУЛГАЙЧИЙГ БАРИАРЙ ГЭЖ ХАМГИЙН ЧАНГА ХАШГИРДАГДАА ЖИНХЭНЭ ХУЛГАЙЧ МИНЬ
Монголын төр зүтгэсэн хүндээ хатуу юм даа яасан хэцүү нийгэм бэ тэгвэл яах гэж ерөнхий сайд болгосон юм бэ үйлийг нь үзэх гэж үү чимээгүй идсэн зөндөө олон хүн бүх шатанд байна сумын даргаас эхлээд бүх тендерт холбогддог шүү дээ
Монголын төр зүтгэсэн хүндээ хатуу юм даа яасан хэцүү нийгэм бэ тэгвэл яах гэж ерөнхий сайд болгосон юм бэ үйлийг нь үзэх гэж үү чимээгүй идсэн зөндөө олон хүн бүх шатанд байна сумын даргаас эхлээд бүх тендерт холбогддог шүү дээ
Aagii min zav choloogooroo sunsee neg duuduulchihaarai!!!
Aagii min zav choloogooroo sunsee neg duuduulchihaarai!!!
Aagii min zav choloogooroo sunsee neg duuduulchihaarai!!!
Хамгийн их уншсан