Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ашигт малтмал, газрын тосны газар төсөвт 21.99 тэрбум төгрөг төвлөрүүлжээ


Ашигт малтмал, газрын тосны газар өнгөрсөн нэгдүгээр сард 18.6 тэрбум төгрөг төвлөрүүлэх байснаас 21.99 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн байна. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг АМГТГ ийнхүү үүргээ давуулан биелүүлжээ. Улсын төсөвт төвлөрүүлсэн орлогоос 18.6 тэрбум нь газрын тосны экспортын орлого байсан аж.

Монгол Улсын хэмжээнд энэ онд 1.1 сая тонн газрын тос олборлож экспортлох төлөвлөгөөтэйгээс энэ сарын 22-ны байдлаар 150.2 мянган тонн түүхий тос олборлож, 147.4 мянган тонн тос экспортолжээ.

Харин нүүрсний хувьд олборлолт, экспортын хэмжээ мөн өссөн байна. Өнгөрсөн сард 14827.2 мян.м3 хөрс хуулж, 5427.1  мян.тн нүүрс олборлож, 3619.2 мян.тн  борлуулсанаас 2630.6 мян.тн нүүрс экспортод гаргасан. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал нүүрсний олборлолт 141.8 хувь, борлуулалт 173.0 хувь, экспорт 126.7 хувийн өссөн үзүүлэлттэй байгаа юм.

0 Сэтгэгдэл
Yanaa manaid uldeh um ni iim tom nuh uu
Хамгийн их уншсан