Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Ганбаатар МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэв


МАХН-аас экс ерөнхийлөгч Н.Энхбаярыг энэ жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ хэмээн олон хүн таамаглаж ярьж байсан ч түүний ялын хугацаа дуусах болоогүй учраас УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болжээ.

Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэх нэр дэвшигч үгүй болоод байсан МАХН-д олонд “Босоо” хэмээн нэрийддэг С.Ганбаатар энэ намд гишүүнээр элссэн байна.
МЕЭ-ийн холбооны ерөнхийлөгч байсан  С.Ганбаатар  2012 оны сонгуульд бие даан төрсөн нутаг Дархан хотоос нэр дэвшиж УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан.

Тэрээр улс төрийн бохир бодлого, үйлдлийг удаа дараа эсэргүүцэн жагсаж явсан бол өдгөө Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг эсэргүүцэн оффшор данстай улс төрчдийн эсрэг тэмцэж байгаа юм хэмээн tug.mn сайтад бичсэн байна.

0 Сэтгэгдэл
Хэрэв С.Ганбаатар 2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшвэл би түүнийг дэмжинэ.
Хамгийн их уншсан