Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хишиг даллага дуудуулахад сайн өдөр

Өнөөдөр аргын тооллын 2017 оны гуравдугаар сарын 15. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн хаврын тэргүүн хар бар сарын 18. Буд гараг. Тэргүүн дагуул одтой, есөн улаан мэнгэтэй, цагаагчин үхэр өдөр.

Өдрийн наран 7 цаг 06 минутад мандан, 18 цаг 53 минутад жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн.Эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан