Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Зоригийн амь насыг захиалгаар хөнөөсөн гэдгийг хэрэгтэн Ц.Амгаланбаатар батлав уу



МҮОНТ-ийн “Цагийн хүрд” нэвтрүүлгийн зочноор өчигдөр Нийслэлийн прокурорын газрын хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ж.Сандагсүрэн оролцож, С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт ял аваад байгаа этгээдүүдийн мөрдөн байцаалтын үед өгсөн мэдүүлгийн зарим мэдээллийг ил болгосон. Ингэснээр  “энэ бол захиалагчтай хэрэг ” гэх мэссэжийг олон нийтэд хүргэхийг хүсэв бололтой.

Ил болгосон мэдээлэлд хэрэгтэн Ц.Амгаланбаатар  С.Зориг агсны гэрт очиж мэдүүлэг өгөхдөө “Б.Содномдаржаа авгайг нь амьд үлдээгээрэй гэсэн шүү гэж хэлсэн” хэмээх үгс маш тод гарсан. Харин захиалагчийн тухай мэдээлэл одоогоор нууцын зэрэглэлд хэвээр үлдэв.

Үнэндээ хэрэг илэрсэн гэж хууль, шүүхийнхэн баталж буй ч  төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хэрцгийгээр хөнөөсөн хэргийг 16-24 насны залуучууд үйлдсэн нь үнэн үү, С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг үнэхээр илрэв үү, яагаад хэргийн шүүх хурлыг хаалттай явуулж байна вэ, энэ хэрэг Монгол Улсын төрийн нууцтай холбоотой ямар баримт материал агуулсан бэ гэх зэргээр тодорхойгүй олон асуулт байгаа билээ.

Чухам яагаад гэнэт МҮОНТ-ийн “Цагийн хүрд” нэвтрүүлгээр С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийг илрүүлэх явцын зарим баримтыг олон нийтэд дэлгэх болов гэдэг нь олны анхаарлыг татаж байгаа нь тодорхой.

Нийслэлийн прокурорын газрын хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ж.Сандагсүрэн “Монгол Улсын Ерөнхийлөгч тухайн нууцыг зэрэглэлд хамрагдсан хэргээс тодорхой баримт материалыг нууцыг зэрэглэлээс гаргах зөвшөөрлийг олгосон ” хэмээн тайлбарлаж, Цагдаагийн Ерөнхий газар, Тагнуулын Ерөнхий газрын 18 жилийн ажлын үр дүнд эдгээр баримтыг цуглуулж, хэргийг илрүүлсэн гэж байв.

Тэрээр "хэргийн амьд гэрч Б.Булган яагаад гэрчийн хувьд Шүүх хуралд оролцсонгүй вэ" гэсэн сэтгүүлчийн асуултанд “Хуулийн дагуу тухайн хэрэгт холбогдолгүй, хэргийн талаар үнэн зөв мэдээлэл өгч чадах хүнийг гэрч гэнэ. Гэтэл Булган хэдийгээр гэрч боловч  хэрэгт холбогдон шалгагдсан учраас гэрчийн хэмжээнд Шүүх хуралдаанд оролцох боломжгүй” хэмээн хариулсан юм.
 
Хэргийн гэрч Булганы дүрсэлж зуруулсан аман зураг болоод тухайн хэрэгтнүүдийн фото зургийн харьцуулалт, хэрэгтнүүдийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг гээд тодорхой мэдээллүүдийн бичлэгийг “Цагийн хүрд” нэвтрүүлгээр ийн өчигдөр олон нийтэд цацлаа. Мөн тухайн үед байсан гэрч нар хэрэгтнүүдийг таньсан гэдгийг бичлэгээр баримтжуулав.

Хачирхалтай нь прокурор өөрөө энэ хэргийг баримтыг олон нийтийн телевизээр дэлгэсэн ч гэлээ “Хэдийгээр нууцын зэрэглэлээс гаргаж байгаа тодорхой баримтуудыг дэлгэсэн ч энэ  баримтууд маань хэрэг бүртгэх мөрдөн байцаагч прокурор шүүхийн зөвшөөрөлгүйгээр бусдад задруулах, ил гаргах түгээх тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээх хуулийн зохицуулалт байдаг учраас  энэ баримтууд цаашдаа хэн нэгэн хүнээр дамжиж задрах нь хуулиар хориотой юм гэдгийг хэлэх нь зөв” хэмээн анхааруулж мэдээллээ төгсгөсөн юм.

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт өнгөрсөн жил Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг хэрэгтнээр татаж, анхан шатны болоод давж заалдах шатны шүүхээс 22-25 жилийн ял оноогоод буй.

 
.

0 Сэтгэгдэл
Хэрэг илэрчээ.Одоо захиалагчийг
Iim ym yarij iim zurag haruulj suuhaas ichmeer ym ene mongol ulsìin tsagdaa shuuh gd huchnii baiguullaga yaatsan ym.zuwhun elbegdorjid uilchildeg,elbegdorchiin huwiin hamgaalagch,elbegdorjiin husliig guitsrlduulegch baiguullaga ymu.ta na sereechee yu hiij bgaagaa hen gedeg har murtei muu hund uilchilj bga we gedgee huwi hunii uudnees bodood 1 seheereech.hunii mus chanaraa ergeed 1 sergeegeed hardaa.odoo l aldaaga zasahgui bol ur huuhed bolon ach zee nart ta bugdiin hiisen muu buhen chni uiliin ur bolj ochih wii.ewii ter zaluus ingej gutgegdej hils heregt oroh gj.bur arai l denduu jujiglej bur 1 daramtand orson shinjtei yarij bsn hench itgehgui uund.elbegdorj alsan shde
Хамгийн их уншсан