Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Орос эрийн хоёр эхнэр авч, 87 хүүхэдтэй болсон амжилтыг хэн ч эвдээгүй байна


Сүүлийн жилүүдэд техник технологийн ачаар эхийг хэдэн ураг тээж байгааг болон ураг эрүүл эсэхийг эрт оношлох боломжтой болсон юм. Тэгвэл  дэлхийн түүхэнд хамгийн олон ураг тээсэн болон төрүүлсэн тохиолдлуудыг сонирхоё.

Смитийн 4 ихэр /1750 он/

Өнөөдөр дөрвөн ихэр төрүүлэх магадлал 800 мянган төрөлтөд нэг байдаг гэнэ. Тэгвэл 1750 онд Ирландын жижигхэн тосгоны фермер Смитийн гэр бүлд 4 ихэр эрүүл хүү төрсөн байна. Гэвч хөвгүүдийн ирээдүйн талаар ямар ч мэдээлэл байдаггүй юм. Учир нь тухайн үед нярайн эндэгдэл дэндүү их байсан гэдэг. Гэхдээ энэ бол дөрвөн ихрийн тухай хамгийн түрүүнд тэмдэглэж үлдсэн баримт болон хадгалагджээ.

Дионы алдарт таван ихэр /1934 он/


Канадын Дионы таван ихэр бол нэг өндгөн эсийн анхны таван ихэр гэдгээрээ алдартай.  Тэднийг ээж нь тээж байхдаа хоёр ихэр л гэж бодож байсан боловч 1934 оны тавдугаар сарын 28-ны өдөр таван ихэр охин гэдгийг мэджээ. Элзир болон Олива Дион нар гурван хүүхэдтэй байсан бөгөөд ахиад таван хүүхэд өсгөж, тэжээх бэлтгэлгүй байв. Харин улс тэднийг хамгаалалтдаа авч өсгөж хүмүүжүүлэх болсноор тэднийг үндэсний бэлгэ тэмдэг болгон дээдэлж эхлэв.
Дионы фермийн ойролцоо эмнэлэг хүүхдийн цэцэрлэг барьж өгсөн боловч үнэндээ эмнэлэг нь шилний цаадах амьтны хүрээлэн байв. Учир нь амьтдын оронд таван охиныг үзм эр болгож тэднийг хэрхэн тоглож, сурч, зугаалж байгааг хүмүүс үзэж сонирхох гэж зорьж ирдэг байж. Тэднийг асарч, хамгаалах гэж маш олон хүмүүс ажиллуулж байсан гэнэ. Квинтвиль гэх энэ газар охидыг бага байхад Нигерийн хүрхрээ шиг нэр алдартай болсон байна.

Өнөөдөр Дионы ихрүүдээс хоёр нь эрүүл саруул амьдарч байгаа гэнэ. 1998 онд ихрүүдэд улс тэднийг бага байхад нь ашиглаж байсны нөхөн төлбөр болгон 4 сая ам.доллар өгсөн байна.

Реалити шоуны од зургаан ихэр


2004 оны тавдугаар сарын 10-нд АНУ-ын иргэн Кейт Госселин гурван хүү, гурван охин төрүүлсэн байна. Мэдээж төрөх ёстой хугацаандаа биш 30 долоо хоногтойдоо ихрүүд мэндэлжээ.  Өмнө нь бүсгүй ихэр охид төрүүлсэн байсан бөгөөд үргүйдлийн эмчилгээ хийлгэсний дараа зургаан ихэр төрүүлсэн байна.  Тэдний гэр бүл “Жон ба Кейт нэмэх нь 8” нэртэй реалити шоунд оролцсон байна. Харамсалтай нь 2009 онд тэдний эцэг эх салж, хүүхдүүд ээжийнхээ халамжинд үлджээ.


Дэлхий дээр төрөөд, амьдарч чадсан 7 ихэр


1998 оны арваннэгдүгээр сарын 19-нд Айова мужийн Маккохьюгийн гэр бүлд долоо ихэр хүүхэд мэндэлжээ. Тэд өмнө нь нэг охинтой байсан бөгөөд ихрүүд төрөх хугацаанаасаа 9 долоо хоногийн өмнө төрсөн байна Хоёр нь тархины саажилттай төрсөн боловч эцэг эх нь хүүхдүүдээ маш сэтгэл хангалуун угтаж авчээ. Эмч нар долоон ихэр хүүхэд тээж байгааг мэдэнгүүтээ ээжид нь зарим хүүхэддээ амьдрах боломж олгохыг тулд заримыг нь авхуулсан нь дээр хэмээн зөвлөсөн байна. Гэвч хатагтай Маккохью бүгдийг нь төрүүлэхийг хүссэн байна. Өнөөдөр хүүхдүүд эрүүл саруул сайхан өсч байгаа бөгөөд нэг хүү нь цэрэгт явсан гэнэ.

Надя Сулеман ба түүний найман ихэр


2009 онд дэлхий даяар шуугиан тарьсан бүсгүй бол Надя Сулеман. Тэрээр найман ихэр хүүхэд төрүүлсэн бөгөөд хэвлэлийнхэн түүний тухай өдөр бүр бичиж байв. Үүний ачаар хүүхдүүдэд бага зэрэг мөнгө ч орж ирдэгб йасан гэнэ. Бүсгүй тайчих клубт бүжиглэж, порно кинонд тоглож, хүүхдүүдээ тэжээхийн тулд юу эсийг хийж байгаа гэнэ. Учир нь тэр найман ихрээс өмнө нь зургаан хүүхдийн ээж байсан юм. Найман ихэр бол эмч нарын алдааны улмаас төрсөн хүүхдүүд гэнэ. Учир нь Надя үр суулгуулах явцад эмч нар найдвартай нь дээр гэгчээр 12 үр хөврөл суулгасан гэнэ. 

Уг нь бүсгүй нэг хүүхэд л төрүүлэхийг хүсч.  Сүүлд нь тэрхүү эмчийн эмчлэх эрхийг хурааж, Надя ганц бие ээж болон олон хүүхдээ тэжээх шаардлагатай болжээ.

9 ихэр
Ийм тохиолдол маш ховор. Тэмдэглэн үлдсэн нь  Австралийн Сидней хотын иргэн Жеральдин  Бродрик 1971 онд таван охин дөрвөн хүү төрүүлжээ. Харамсалтай нь ихрүүд удаан амьдарч чадсангүй. 1999 оны гуравдугаар сард Малайзийн иргэн Мат Саад таван хүү, дөрвөн охин төрүүлсэн боловч тэд хорвоод зургаахан цаг амьд байсан гэнэ.

15 удаа 3 ихэрлэсэн нь


Итали бүсгүй Маддалена Граната 1832 онд төржээ. Тэр 28 настайдаа нөхөрт гарсан бөгөөд 47 насандаа 52 хүүхдийн ээж болсон байв.  Учир нь тэдний 49 нь ихрүүд юм. Бүсгүй 15 удаа 3 ихэр хүүхэд төрүүлсэн гэнэ.

 Оросын тариачны амжилтыг өнөөдөр эвдэх хүн гарч ирээгүй л байна


Хамгийн олон хүүхэдтэй гэр бүлийн тэргүүн эгнээнд Орос тариачин Федор Васильева, Яков Кириллова нарын гэр бүл зогссон хэвээр байна. Яков гэх тариачин эр хоёр эхнэрийн 72 хүүхэдтэй байв. 1775 онд 60 нас хүрэхдээ мань эр эхний эхнэрээс төрсөн 57, хоёр дахь эхнэрээс төрсөн 15 хүүхдээ тойруулчихсан сууж байсан гэнэ. Эхний эхнэр нь 21 төрөхдөө 4 удаа 4 ихэр, 7 удаа 3 ихэр, 10 удаа 2 ихэр төрүүлсэн байна.




1707-1782 оны хооронд амьдарч байсан Федор Васильев гэх тариачин эр мөн л хоёр эхнэрийн  87 хүүхэдтэй байсан гэнэ.  Эхний эхнэр нь  дөрвөн удаа 4 ихэр, долоон удаа 3 ихэр 16 удаа 2 ихэр төрүүлсэн бөгөөд 40 жилийн хугацаанд 27 удаа төрсөн байна. Гэтэл эхний эхнэрээ нас барсны дараа хоёр дахь эхнэрээ авсан бөгөөд түүнд мөн л 2 удаа гурван ихэр, 6 удаа 2 ихэр хүүхэд тэрүүлж эхжээ. Ийнхүү Орос эр 87 хүүхэдтэй болсон бөгөөд одоогоор түүний энэ амжилтыг эвдэх зоригтон алга.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан