Парис хот руу аялах азтанууд тодорлоо
Н.Энхболд, Д.Энхтайван, Д.Батбаатар нарыг Элчин сайдаар томилох асуудлыг хаалттай хэлэлцэж байна
Уулын замд гарсан ослын улмаас дөрвөн том хүн, нэг хүүхэд гэмтжээ
“Монгол хэл, бичгийн шалтгалт”-ын босго оноонд хүрээгүй сурагчид БҮТ-ийн байранд дугаарлаж байна
Нутгийн зарим хэсгээр бороо, нойтон цас орно
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Н.Шакиевт бараалхав
Төрийн албаны шалгалтын бүртгэл тавдугаар сарын 9 хүртэл үргэлжилнэ
77 иргэн сонгуульд бие даан нэр дэвшихээр ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ
Дөрөвдүгээр сарын 25-28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна
Морьт эргүүлийг зуслангийн бүсэд ажиллуулна
АНУ-д Вьетнамын дайнаас зугтаан цэргээс оргосон эрийг баривчиллаа
Америкийн хууль сахиулагчид Флорида мужаас 75 настай Линли Бенсон Лембург гэгчийг Вьетнамын дайны үеэр АНУ-ын зэвсэгт хүчнээс оргосон хэмээн буруутган баривчилсан байна хэмээн Fox News телевиз мэдээлжээ. Одоо түүнийг цэргийн шүүхээр оруулах аюул нүүрлэж байна.
Телекомпанийн мэдээлснээр бол энэ хүн Уильям Майкл Робертсон нэрийн дор нуугдаж байжээ. Цагдаагийнхан түүнийг баривчлахаар очиход хаалга тайлж өгсөн эхнэр нь энэ тухай сонсоод бүр алмайрч орхисон гэнэ. Нөхөр нь энэ нууцаа түүнээс хамтран амьдарсан бүхий л хугацаандаа нууж байжээ.
Лембургийг саатуулахад тэрээр ямар ч эсэргүүцэл үзүүлээгүй байна. Түүнийг цагдаагийн газар авчран зэвсэгт хүчний архивт байгаа материалтай тулгаж үзэхийн тулд хурууны нь хээг авч. Зэвсэгт хүчний баазад аваачин байцаасан байна. Мөрдөн байцаагчид түүнийг Вьетнамын дайнаас айсандаа 1972 онд цэргээс оргосон гэж сэжиглэж байгаа юм.
Мерион тойргийн цагдаагийн газрын төлөөлөгч Лорен Теттерайер “Лембург үнэхээр цэргээс оргон өөр нэрээр амьдарч Холбооны засгийн газрыг мэхэлж байсан уу, үгүй юу гэдгийг тогтооно. Тэр үед үнэхээр юу болсныг бид үнэнээр нь тогтоох болно” гэж хэлжээ.

0 Сэтгэгдэл