Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Архангай аймгийн чиглэлд зорчихгүй байхыг анхаарууллаа


Завхан аймгийн ихэнх нутгаар ойрын өдрүүдэд цас ихээр орж, цасан шуурга шуурч Улсын болон орон нутгийн чанартай зам, даваа хаагдаж болзошгүй нөхцөл байдал үүссэн тул Улиастайгаас - Улаанбаатар, Говь-Алтай, Увс, Ховд аймгийн чиглэлийн мөн орон нутгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өнөөдрийн 12 цаг хүртэл түр хугацаагаар хязгаарласан байсан билээ.

Тэгвэл  Архангай аймгийн нийт нутгаар өчигдрөөс эхлэн их хэмжээний цас орж, үзэгдэх орчин хязгаарлагдсан учир замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, аюул ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор хот хоорондын болон орон нутгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлахаар болсон талаар "АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ" мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан