Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Автобусаар бэлэн мөнгөөр зорчихгүй, картын үнэ нь 2000 төгрөг

 
Ирэх сарын 1-ний өдрөөс эхлэн иргэд нийтийн тээврээр зорчихдоо зөвхөн карт ашиглахаар болоо. Иймээс автобусаар зорчих картны үнийг 2000 төгрөг болгон бууруулжээ. Мөн Улаанбаатар смарт карт ХХК-иас ирэх сарын 1-нээс карт худалдан борлуулах цэг байхгүй газруудаар үнэгүй тараах юм байна. 

Үүний зэрэгцээ тус компаниас сарын хугацаанд хязгааргүй зорчих эрхтэй  том хүний картыг 25 мянган төгрөгөөр, хүүхэд 8000 төгрөгөөр худалдан авах боломжтой аж. Харин орон нутгийн иргэд авто вокзалуудаас түр картыг 3600 төгрөгөөр худалдан авч цэнэглээд ашиглаж дуусаад тухайн карт худалдан авсан газартаа буцаан өгч 3600 төгрөгөө эргүүлэн авах аж. Одоогийн байдлаар нийтээр тээврээр зорчигчдийн 37 хувь нь картаар,  63 хувь нь бэлэн мөнгөөр үйлчлүүлдэг гэсэн судалгаа гарчээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан