Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.Нямдорж :Шүүх прокурорт улстөрийн нөлөө байна гэж хэлж байна


1998 оны 10 дугаар сарын 2-ны өдөр Монгол Улсын Дэд бүтцийн сайд С.Зоригийн амь насыг зэрлэгээр хөнөөсөн хэрэг гарч, өнөөг хүртэл гэрчтэй, эд мөрийн баримттай энэ хэргийг үйлдсэн этгээдүүдийг илрүүлж чадсангүй гэж Шүүх цагдаа, хууль хяналтынхан үргэлж баалуулсаар байсан юм. Гэтэл өнгөрсөн жил гэнэт энэ хэргийг үйлдсэн гэх этгээдүүдийг баривчилж, улмаар хэргийг илрүүлсэн тухай олон нийтэд зарлаж, хэрэгтэн Т.Чимгээ, Т.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт 24-25 жилийн хорих ял оноогоод буй. Монгол Улсын төрийн нууцын зэрэглэлтэй гэх тамгатай энэ хэргийн талаар олон үл ойлгогдох мэдээллүүд буй учраас хохирогчийн талаас удаа дараа шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлт өгч байсан юм.

Тэгвэл энэ долоо хоногт хэргийн зарим баримтыг төрийн нууцыг зэрэглэлээс гаргах тухай Ерөнхийлөгч зөвшөөрөл олгосны дагуу хэмээн Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ж.Сандагсүрэн МҮОНТ-ийн “ММ” агентлагт, Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих Нэгдүгээр хэлтсийн хяналтын прокурор Б.Батжаргал “Ньюс” сайтад ярилцлага өгч, тус хэргийн мөрдөн байцаалтын явц, зарим мэдээллийг ил болгов.

Харин өчигдөр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж 25 телевизэд өгсөн яриандаа прокурорууд ийм мэдээлэл өгөх эрх, бас үүрэггүй хэмээн мэдэгдээд хэргийг илрүүлсэн гэдэгт эргэлзэж байна гэв. Тэрээр нэгэнт шүүхээс шийдвэр гарчихсан учраас Шүүх энэ талаар мэдээлэл өгөх ёстой. Гэтэл прокурорууд хар хүний өмнөөс шар хүн гэгчээр үйлдэл гаргаж байна. Шүүх прокурорт ямар нэг улстөрийн нөлөө байна гэж би хэлж байна. Энэ хүмүүстэй зууралдахаасаа өмнө захиалагчаа эхлээд тогтоох ёстой хэмээн хатуухан үг чулуудав.
Прокурор Ж.Сандагсүрэнгийн  “Хуулийн дагуу тухайн хэрэгт холбогдолгүй, хэргийн талаар үнэн зөв мэдээлэл өгч чадах хүнийг гэрч гэнэ. Гэтэл Булган хэдийгээр гэрч боловч  хэрэгт холбогдон шалгагдсан учраас гэрчийн хэмжээнд Шүүх хуралдаанд оролцох боломжгүй” гэх тайлбарыг Ц.Нямдорж гишүүн үгүйсгэн “хэргийн цорын ганц гэрч Б.Булганыг яагаад шүүх хуралд оролцуулсангүй вэ. Энэ тухай прокурорын тайлбар тодорхойгүй байна. Өчигдөр ярьсан прокурорын тайлбарласнаар хэрэгтнүүд Булгантай хоол хийж идээд тамхи татаад сууж байсан гэсэн байна билээ” гэсэн юм.

Ямартай ч 18 жилийн өмнө гарсан С.Зоригийн аллагын хэргийг Монголын хууль хүчний байгууллагын зүгээс илрүүлсэн гэж буй ч энгийн иргэдээс эхлээд УИХ-ын гишүүд, хохирогчийн тал хүртэл хүн бүр эргэлзээтэй байна. Энэ бол захиалагчтай хэрэг гэдэг нь хэргийн талаар мэдээлэл өгсөн хоёр прокурорын ярианаас ил байгаа ч одоогоор захиалагч нь хэн бэ гэдэг нь тодорхойгүй хэвээр.
Тиймээс шүүх, цагдаа, прокурорт үл итгэх олон түмний эргэлзээг үгүй хийхийн тулд тухайн хэрэгтэй холбоотой баримтыг нийтэд ил болгох шаардлагатай байгаа юм.

0 Сэтгэгдэл
Булганыг гэрч гэж үзэхгүй байгаа учраас шүүх хуралд оруулаагүй байгаа биз.Захиалагчийг олоогүй учраас л энэ хэргийг хаалттай хийж нууцалсан болж таарч байгаа биз.Ер нь хүний хийсэн ажлаас алдаа олох нь дэндүү амархан шүү.
Хамгийн их уншсан