Парис хот руу аялах азтанууд тодорлоо
Н.Энхболд, Д.Энхтайван, Д.Батбаатар нарыг Элчин сайдаар томилох асуудлыг хаалттай хэлэлцэж байна
Уулын замд гарсан ослын улмаас дөрвөн том хүн, нэг хүүхэд гэмтжээ
“Монгол хэл, бичгийн шалтгалт”-ын босго оноонд хүрээгүй сурагчид БҮТ-ийн байранд дугаарлаж байна
Нутгийн зарим хэсгээр бороо, нойтон цас орно
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Н.Шакиевт бараалхав
Төрийн албаны шалгалтын бүртгэл тавдугаар сарын 9 хүртэл үргэлжилнэ
77 иргэн сонгуульд бие даан нэр дэвшихээр ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ
Дөрөвдүгээр сарын 25-28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна
Морьт эргүүлийг зуслангийн бүсэд ажиллуулна
Марин Ле Пен: Хүмүүст хэрэггүй болж Европын холбоо мөхөж байна
Европын холбоо тун удахгүй дэлхийн газрын зургаас алга болно гэж Францын ерөнхийлөгчид “Үндэсний фронт” намаас нэр дэвшигч, тус намын тэргүүн Марин Ле Пен мэдэгдлээ.
Тэрээр Лилль хотод өөрийн дэмжигчидтэйгээ уулзах үеэрээ ингэж мэдэгдсэн байна. Ле Пен АНУ-ын ерөнхийлөгчөөр Дональд Трамп сонгогдсон, Их британид бүх нийтийн санал асуулга болсон гээд Францын ерөнхийлөгчийн сонгууль дараагийн нэг алхам нь болно, энэ бол “дэлхий нийтээрээ босох”-ын дохио гэжээ.
“Европын холбоо цаашид хүмүүст хэрэггүй учраас мөхөж байна” гэж түүний хэлснийг хэвлэлүүд иш татсан байна.
Нэр дэвшигч Марин Ле Пен бас өөрийн өрсөлдөгч Эммануэль Макрон, болон Франсуа Фийона нарыг Европын холбооны эрх ашгийн төлөө урвасан гэж шүүмжлээд “даяарчагчдыг бут ниргэх цаг ирнэ” гэсэн байна.
Францын ерөнхийлөгчийн сонгууль дөрөвдүгээр сарын 23, тавдугаар сарын 7-нд хоёр үе шаттай болох юм.

0 Сэтгэгдэл