Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МУИС элсэгчээ тавдугаар сарын 1-нээс бүртгэх нь


МУИС ирэх хичээлийн жилд өөрийн сургуульд шинээр элсэхийг хүсэгчдийг ирэх тавдугаар  сарын 1-нээс эхлэн онлайнаар буюу http://burtgel.num.edu.mn хаягаар элсэгчдээ бүртгэхээр болсон байна.

Элсэхийг хүссэн залуус онлайнаар элсэлтийн системд бүртгүүлэхдээ Боловсролын үнэлгээний төвийн  бүртгэлийн дугаар, нууц үгээрээ нэвтэрч бүртгүүлэх аж. Ингэхдээ өөрийн хувийн мэдээлэл, утасны дугаар, и-майл хаягаа шалгаж баталгаажуулах хэрэгтэйг анхааруулж байна.

 Бүртгэлийн талаар  тус сургуулийн Сургалтын нэгдсэн албаны мэргэжилтэн Д.Мөнхбат  “Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн долдугаар сарын 1-нээс хойш гардаг. Элсэгчдийн хувьд долдугаар сард шалгалтынхаа дүнг аваад, сургуульдаа бүртгүүлэх гэхээр их ачаалал үүсдэг. Тийм учраас их сургуульд суралцах хүсэлтэй, сонголтоо хийсэн хүүхдүүд наана нь бүртгүүлэх боломжтой гэсэн үг” хэмээн тайлбарлажээ. Бүртгэл нь долдугаар сарын 3-ны өдрийн 18 цаг хүртэл үргэлжлэх юм байна.

Харин Элсэлтийн ерөнхий шалгалтын шалгуулагчдыг  бүртгэх ажил  өнгөрсөн хоёрдугаар сарын 01-ний өдөр эхэлсэн бол бүртгэл дуусахад ердөө хагас сарын хугацаа үлдээд байна.
Харин ЭЕШ болон МХБШ-ын хуваарийг БСШУСЯ-тай зөвшилцөн БҮТ зарлах бөгөөд шалгалтыг орон даяар Улаанбаатар хотын цагаар нэгэн зэрэг зохион байгуулна. Тэгвэл их, дээд сургуулиуд эхнээсээ элсэгчдээ бүртгэх хугацаагаа товложээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан