Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ч.Мөнхзул: Манай хамт олон руу хов шидэж, төвөг удахаа болимоор юм

Сүүлийн үед УДБЭТ-тай холбоотой таагүй мэдээллүүд сошиал ертөнцөөр хөврөх болсон. Хамаг сайн дуучид нь дүрвэсэн зэрэг мэдээлэлд театрын захирал Ч.Мөнхзул ийн тайлбар өгч байна.

“Театрын маань ажил сайн байхаар зарим хүний уур хүрдэг юмуу даа. Хэд хэдэн сонины редакц, бас манай яам, албан тушаалтан руу баахан худал юм яриад л утасдчихсан байх юм. Зөвхөн манайхыг л муулж байдаг мэргэшсэн хүмүүс байдаг. Тэд яамны нэг дарга, нэг хүн солигдонгуут үүдэнд нь сахиж байгаад очиж уулзаж юу ч хамаагүй худлаа ярьдаг ажилтай. Манайхыг гүтгэж л байвал болоо. Өөр ажилгүй юм шиг байгаа юм. Тэр худал хуурмаг мэдээ, хов, гүтгэлэг нь ажилд их саадтай гэж. Байсгээд л танайх тэгсэн юмуу, ингэсэн юмуу гэж энд тэндээс асуух.

Өөрсдөө ирээд нүдээрээ үзээд, бодит эх сурвалжаас нь асуучихаж болдоггүй юм байх даа гэж бодогдоно. Манай уран бүтээлчид, дуучдыг "... дуурийнхаа театраа орхиод явлаа, ажлаа хаялаа, дахиж ирэхгүй гэсэн гэнэ.." гээд л хаа хамаагүй ярина.

Энэ театрт тийм өчүүхэн сэтгэлтэй хүмүүс ажилладаггүй юм шүү. Манай чадварлаг гоцлол дуучин Ж.Бямбажав БНСУ-д сурч байна. Мастер зэрэг хамгаалаад эргэж ажилдаа ирнэ шүү гээд явсан. Мөн Э.Анхбаяр маань Англи улсын Лондон хотод сурах болоод 2-р сарын 1-нээс ажлаасаа чөлөөлөгдсөн. Сурах хэрэгтэй, улам төгөлдөржих нь зөв. Бид Э.Анхбаярыгаа дэмжиж байгаа. МУГЖ Э.Амартүвшин маань Герман, Израйль, Итали улсуудын театрт дуулж Монголынхоо нэрийг дуурсгаад, эх орондоо байх хугацаандаа театртаа дуулаад л байж байна.
Өмнөх долоо хоногт "Травиата" дуурьт дуулж үзэгчдээсээ жинхэнэ өндөр үнэлэлт аваад Дэлхийн театрын өдрийн гала концертдоо дуулаад хамт олонтойгоо баярлаад л байж байна.

Бүжигчин О.Ганцоож БНСУ-ын Юниверсал балетын компанид ажиллахаар явсан. Ганцоожийн хувьд хамгийн өндөр цалинтай, хамгийн бага ачаалалтай гоцлооч байсан. Тэхдээ залуу хүн илүү сайн боломж гарахаар өөрөө хүсэлтээрээ л явсан. Хүний амьдрал шүү дээ. Энд ингээд бага цалинтай байгаад бай гэж хэлэх нь шударга бус. Улс орны боломж нь ямар байна, боломжиндоо л тааруулж хүмүүсээ цалинжуулж байна.

Манай ажлыг ямар амжилттай сайн байгааг мэдэхгүй бол багахан цалинтай ч чин сэтгэлээсээ ажлаа хийгээд байж байгаа манай хамт олон руу худал хуурмаг хов шидэж, ажилд төвөг удахаа болимоор юм” гэсэн байна.

0 Сэтгэгдэл
Манай ажил гэчихжээ.Хаанаас хэнийд ирж баллаж баллачихаад Монголын өчнөөн уран бүтээлчдийг ажил амьдралгүй болгож ганц театрыг элгээр нь газар харуулчихаад худлаа яриад байдаг нөхөр вэ. Сайд аа одоо энэнийг болиулвал таарна.4 жил худлаа ярилаа. Театрын нэрийг барьж дашпэлээжээ гэдэг нь ардын жүжигчний тэмдэг авч энэ өөрөө бас алтан гадас ч билүү нэг юм авч бас өөрсдийгөө худлаа магтаж хамгаалуулдаг ухаантай тойрон хүрээлэгчдээ тэмдэг зүүлттэй болгож солонгос явуулсанаас өөр театрт ямарч ид шид гарсангүй.
Bugs Dolgor l dandaa muulj baidag sh dee. Huduunii mangar darga avgai geed l yridag shdee. Dolgor dandaal end tend hov yrij duuchidiig muulj myalj yvdag
Хамгийн их уншсан