Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн хэргийг прокурорт шилжүүлжээ

Сангийн сайд Д.Хаянхярваа УИХ-ын ээлжит сонгуульд Дархан-Уул аймагт нэр дэвшихдээ сонгогчдод мөнгө тарааж, саналыг нь худалдаж авсан хэрэгт унаад буй. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн түүний эл хууль бус үйлдлийг шалгаад өчигдөр Нийслэлийн прокурорын хяналтад шилжүүлсэн байна. Д.Хаянхярвааг Сангийн сайдын албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж, тойргийнхоо өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд “Хүний хөгжил сан”-гийн мөнгө болох 670 мянган төгрөг тараасан хэмээн буруутгаж байгаа юм.
Хэрэв прокурорын байгууллага түүнийг буруутай гэж үзвэл Эрүүгийн хуулийн албан тушаалаа хэтрүүлэн ашигласан гэсэн зүйл ангийн дагуу яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлнэ. Хавтаст хэрэг нь шүүхэд шилжсэнээр Д.Хаянхярваагийн УИХ-ын гишүүн байх эсэх асуудал ч хөндөгдөх юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан