Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“АЗТАЙ БАДАРЧИН” алтан цомын эзэн өнөөдөр тодорно


Хошин урлагийн үе үеийн уран бүтээлчид, шог зохиолч, зураачид, элэглэгчид, хошин урлагийн продакшнууд нэгэн тайзнаа чуулж, өөрсдийн сор бүтээлүүдээ толилуулан шилдгүүдээ тодруулдаг "АЗТАЙ БАДАРЧИН" Монголын хошин урлагийн их наадам өнөөдөр Соёлын төв өргөөнөө болно. Арав гаруй жилийн дараа дахин зохион байгуулагдаж буй "Азтай бадарчин" наадам энэ жил "Шилдэг эрэгтэй жүжигчин", "Шилдэг эмэгтэй жүжигчин", "Шилдэг шог зураг" төрлийн шилдгүүдээ олон нийтийн санал хураалтаар тодруулах юм.  Мөн "Шилдэг үзүүлбэр"-ийн шалгаруулалт их наадмын тайзнаа шууд болж, үзэгчдийн саналаар тодорно.

Монголын хошин урлагийн академийн санаачилгаар, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын дэмжлэгтэйгээр, Нийслэлийн Соёл, урлагийн газар болон Нийслэлийн Соёлын төв өргөө хамтран зохион байгуулж буй "АЗТАЙ БАДАРЧИН" наадмын шилдэг нэг уран бүтээлч олон нийтийн санал хураалтаар тодорч “Азтай бадарчин” алтан цомын эзэн болох юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан