Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Амжилт” боловсролын үзэсгэлэн яармаг бүртгэл эхэллээ


News.amjilt.com сайт арван жилийнхээ ойн хүрээнд нийгмийн салбар бүрт зориулан олон арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ удаад төгсөх ангийн сурагчдад зориулсан “Амжилт” боловсролын үзэсгэлэн яармагийг зохион байгуулахад бэлэн боллоо.  ЕБС-ийн төгсөх ангийн сурагчид та бүхэн боловсролын үзэсгэлэнд хүрэлцэн ирснээр өөрийн элсэн суралцахыг хүссэн сургуулийнхаа талаар дэлгэрэнгүй мэдээ мэдээллийг авч,  мэргэжлээ хэрхэн зөв сонгох талаар сонирхолтой лекцийг хүлээн авах болно. Бидний зохион байгуулж буй энэхүү үзэсгэлэн нь Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулдаг бүх их дээд сургууль, коллеж, гадаадын тэтгэлэгт сургуулиудад зуучилдаг байгууллагууд, гадны их дээд сургууль, ЭЕШ -д бэлтгэдэг сургалтын төвүүдэд нээлттэй гэдгийг дуулгахад таатай байна. Монгол улсын хөгжил дэвшлийн ирээдүй болсон залуу үеийг эрдэм мэдлэгийн үрээр тэтгэж, Монгол улсын боловсролын салбарыг  өнгөлж яваа их дээд сургуулиуд та бүхнийг энэхүү үзэсгэлэнд өргөнөөр оролцохыг урьж  байна.

Үзэсгэлэнд оролцох хүсэлтэй сургуулиуд энэ дугаарт холбогдоно уу: 89004549

“Амжилт” боловсролын үзэсгэлэн IV сарын 30-нд IT парк буюу Мэдээлэл технологийн үндэсний паркт болно. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан