Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Умард Солонгос: Америкийн дайралтад хариу өгөхөд бэлэн


АНУ-ын зүгээс Солонгоын хойгт хүчирхийлэл үйлдэж агаараас цохилт өгөх юм бол Умард Солонгос хариу өгөхөд бэлэн байна гэж Пеньян мэдэгдлээ. Тус улсын Гадаад хэргийн яам ийн мэдэгдсэнийг ЦТАК агентлаг дамжуулсан байна.
Энэ мэдэгдэлд америкийн нисэх онгоц тээгч “Карл Винсон” хөлөг хойгийн эрэг орчим орж ирсэн нь АНУ-ын зүгээс БНАСАУ-д аюултай нөхцөл бий болгож байна. “Хэрэв АНУ “Урьдчилсан цохилт” өгч “Штабуудыг устгах”-аар дайны ажиллагаа эхлүүлэх сонголт хийвэл БНАСАУ  америкийн ямар хэмжээний байлдааны ажиллагааг няцаах болно” гэж Гадаад харилцааны яам тэмдпэглэсэн байна.
Мэдэгдэлд бас  БНАСАУ энхийг эрхэмлэдэг гээд гэхдээ  ямагт “өөрийгөө зэвсгийн хүчээр хамгаалахад бэлэн” гэжээ.
Энэ  дөрөвдүгээр сарын 10-нд АНУ нисэх онгоц тээвэрлэгч, атомын “Карл Винсон” хөлөг бүхий цохилтын хэсгээ уг нь Австралийн усан боомт орохоор явж байсныг Өмнөд Солонгосын хил рүү гэнэт эргүүлэн илгээсэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан