Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол бичгийн улсын уралдаан 16 дахь жилдээ


Ардын багш Д.Чойжалсүрэнгийн нэрэмжит “Монгол бичгийн улсын уралдаан- 2017” энэ сарын 29-нд болно. Үндэсний бичиг соёлоо хойч үедээ өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн энэхүү улсын уралдааныг МУИС-иас 16 дахь жилдээ зохион явуулах гэж байгаа нь энэ. Оролцохыг хүссэн төрийн болон хувийн хэвшлийн ажилтан, албан хаагчид “Эх хэл, монгол бичгээ төгс эзэмшихийн учир утга” хэмээх сэдвийн дагуу бичих бол ЕБС-ийн мэргэжлийн багш, их дээд сургуулийн оюутнууд цахимд бичих чадварын төрөлд оролцох боломжтой юм байна. Шалгарсан хүмүүсийн шагналыг “Үндэсний бичиг үсгийн баярын өдөр” гардуулах аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан