Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Батсүмбэрт гурав биш, 10 гаруй хүүхэд хорджээ

Төв аймгийн Батсүмбэр сумын сургуулийн дотуур байранд амьдардаг нэг гэр бүлийн 3 хүүхдэд хоолны хордлогт халдварын шинж тэмдэг илэрч, 4 дүгээр сарын 11-ний өдөр эмнэлэгт хандсан.
Улмаар 8 настай хүүхдийн биеийн байдал хүндэрч  нас барсан харамсалтай хэрэг гарсан. Одоо нөгөө хоёр  хүүхдийн биеийн байдал нь хүндэвтэр байгаа болохоор нийслэлийн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа юм.

Одоогийн байдлаар тус суманд ЭМЯ, ХӨСҮТ, Төв аймгийн ЭМГ-аас мэргэжлийн баг  газар дээр нь ажиллан, сургуулийн дотуур байрны хүүхдүүд, ажиллагсдад тандалт судалгаа хийж, лабораторын шинжилгээ авах ажил хийж байна. Мөн шинж тэмдэг илэрсэн 10 гаруй  хүүхдийг илрүүлж, биеийн байдлыг ажиглан, 3 хүүхдийг эмнэлэгт хэвтүүлэн эмчилж буй талаар Эрүүл мэндийн яамны цахим хуудсанд мэдээлжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан