Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хулууны хүйтэн зутан шөл



Орц: /4 порц/
тахианы эсвэл ногооны шөл 750 гр 
хурган хулуу 4 ш   
сонгино 1 ш 
сармис 1 хумс
нунтаг карри 1-2 ц/х
оливын тос 1 х/х
цөцгий 
1.Сонгиноо хальслаад шоо дөрвөлжин хэрчинэ. Хулууг хальслаад үрийг нь салгаж цэвэрлээд том томоор хэрчинэ. Саванд тос хийж халаагаад сонгиноо хийж зөөлөртөл нь хуураад сармис, карригаа нэмж тасралтгүй хутгангаа 1 минут хуурна.
2.Саванд хулуугаа нэмж хийгээд 5 минут хуурсаны дараа шөлөө нэмж буцалгаад давс хийж амталсны дараа галыг нь багасгаад таглаж 15 минут хулууг нь зөөлөртөл нь чанана. 
3.Шөлөө блендерт хийж нухашлаад давс, перец хийж амтлаад хөргөнө. Хөрсөн шөлөө хөргөгчинд хийж 2-3 цаг байлгаад дараа нь порцлон таваглаж дээр нь  йогурт эсвэл цөцгий дусааж өгнө. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан