Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслөө танилцуулав


Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл боловсруулснаа дуулгаж энэ талаараа өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ.

Тэрээр хэлэхдээ, “Ерөнхийлөгч ард түмнээсээ сонгогдоод Ерөнхий сайдаа томилж, Ерөнхий сайд нь Засгийн газраа байгуулдаг. Ерөнхий сайд нь яамдын сайд, аймгийн Засаг дарга нарыг томилдог. Аймаг, дүүргийн Засаг дарга нар нь сум, хорооны Засаг даргаа, сумын Засаг дарга нь багийн Засаг даргаа томилж чөлөөлдөг удирдлагын босоо тогтолцоотой байх юм. Босоо удирдлагын тогтолцоотой болсноор удирдах ажилтнуудыг сонгохдоо салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсийг томилох боломжтой болно. Ингэснээр сахилга хариуцлагын тогтолцоо эрс сайжирна" хэмээв.

Түүнчлэн тэрбээр УИХ, Засгийн газрын түвшинд боловсруулсан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг эсэргүүцэж байгаа аж. Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлж намынхаа дотоод сонгуульд оролцохоо илэрхийлээд буй. Тэрбээр Ерөнхийлөгчөөр сонгогдсон тохиолдолд дээрх хуулийн төслөө ард нийтээр хэлэлцүүлнэ гэдгээ хэллээ.

0 Сэтгэгдэл
Чадах уу ? Чадвар муутай чанаргуй нохор
Хамгийн их уншсан