Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Шижир-Эрдэнэ Америкийн ой тогтоолтын аварга болов


АНУ-ын Калифорни мужийн Сан Хосе хотод энэ сарын 15-16-нд зохион байгуулсан АНУ-ын оюуны спортын нээлттэй аварга шалгаруулах тэмцээнд ой тогтоолтын Олон улсын их мастер /ОУИМ/ Б.Шижир-Эрдэнэ нийлбэр оноогоор тэргүүлж Америкийн аварга болжээ.

Монголын оюун ухааны академи /МОУА/-ийн тамирчин, ОУИМ Б.Шижир-Эрдэнэ нь одоо 17 настай. Тэрбээр өнгөрсөн жил АНУ-ын Невада мужийн Лас Вегас хотноо 4 жил тутам зохион байгуулдаг “Memoriad-2016″ оюуны олимпийн наадамд баг тамирчдынхаа хамт амжилттай оролцож олон дээд амжилтыг тогтоож байсан оюуны спортын шилдэг тамирчин юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан