Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Зөгийн бал, гичний сүмстэй хонины гуя


Мах:
Хонины гуя (3-3,5 кг.) — 1 ш
Гич  — 5х.х
Зөгийн бал  — 5х.х
Оливын тос  120 мл
давс— 1х.х
хар перец— 1ц.х
сармис— 15 хумс

ногооны хачир:
төмс  — 15 ш
улаан лооль— 5 ш
сонгино— 7 ш
лууван— 2 шт
сармис— 15 зуб.
давс
оливын тос  5 х.х
хуурай цагаан дарс 2х.х
Розмарин — 3 мөчир
Тимьян — 3 мөчир
Шалфей — 2 мөчир


1.Мах амтлагч бэлтгэхдээ: 2 төрлийн гич, зөгийн бал, оливын тосыг нийлүүлж сайтар хольж хутгана.
2.Хонины гуя дээгүүр 1х.х давс, перец цацаад гадаргууд нь сайтар үрж өгнө. Махны зузаан хэсгүүдэд нь хурц хутгаар гүн зүсэлтүүд хийж өгөөд, түүн рүүгээ хальсалсан сармисны хумснууд хийж амталж өгнө.

3.Амталсан гуяа мөнгөлөг цаасан дээр тавиад, гадаргууд нь бэлтгэсэн амтлагчаа битүү түрхэж өгөөд, битүү ороож тавина. Хөргөгчинд 24-36 цаг байлгаж амт оруулна.

4. Дараагийн өдөр нь тэвшинд сойздож сайтар угаасан төмс, таллаж хэрчсэн улаан лооль болон хальсалсан сонгиноо бүтнээр нь, мөн хальсалж том томоор хэрчсэн лууван, хальсалсан сармисны хумс зэргийг тавиад дээгүүр нь давс, перец, оливын тос, 2х.х дарс зэргийг дарааллуулан цацаж амтална. Ногооныхоо хэмжээнд нь тааруулан тэвшээ сонгох бөгөөд жигнэх ногоонуудаа давхарлаж тавихгүй, нэг л үе байхаар тарааж тавих хэрэгтэй.

5.Тэвштэй ногооны хамгийн дээд хэсэгт нь розмарины, тимьяны навчнууд болон  шалфейг тарааж тавина.

6.Ингээд бүх ногоонуудынхаа дээр нь хонины гуяа тавина.  Шарах шүүгээг 250 хэм хүртэл халаагаад, мах ногоогоо тавьж 15 мин жигнэнэ. Дараа нь тэвшээ гаргаад нөгөө талаар нь эргүүлэн хийж үргэлжлүүлэн 15 мин жигнэнэ. Үүний дараа галыг нь 190 хэм болгож бууруулаад хонины гуяа эргүүлж тавиад 40 мин жигнэнэ.

40 минутын дараа жигнэж буй гуя, ногоон дээгүүрээ мөнгөлөг цаасаар битүү бүрхэж өгөөд, үргэлжлүүлэн 20-30 мин жигнэнэ.
Бэлэн болсон гуяыг шарах шүүгээнээс гаргаад, мөнгөлөг цаасыг нь задлахгүйгээр 20мин байлгах бөгөөд ингэх нь шүүсийг нь өөрт нь шингээж шүүслэг болгоно.

Махаа порцлон зүсэж жигнэсэн ногооны хамт таваглаад, жигнэхэд ялгарсан шүүсийг нь дээгүүр нь дусааж өгнө.

Мах жигнэх хугацаа нь хонины гуяны том жижгээс болон шарах шүүгээний хэмнээс шалтгаална.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан