Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн байгаль орчны газар шиг ажиллаасай

Малаа байтугай хүнээ ч нарийн тоолж чаддаггүй Монгол улсын нийслэл шувуугаа тоолсон сайхан мэдээ цахим ертөнцөд инээд дагуулна. Монгол улсын мал төчнөөн саяд хүрлээ, тэр тэр аймаг тэдэн мянган малтай, үүнээс тэдэн мянга нь үхэр... гээл бүдүүн бараг тоо хөвөрдгөөс шувуу тоологчид шиг ийм нарийн тоо гархахад хэцүү л дээ. Нийслэлийн золбин нохой ихэдлээ, устгалаа гэхээс шувуу шиг нарийн тоо гаргаж байсныг сайн санахгүй юм. Тэгвэл Нийслэлийн байгаль орчны газрын цахим сайтаас яг таг, яс нарийн тоо харж болох нь ээ. Энэ жилийн Цагаан сарын баярын өмнө “Нийслэлд өвөлждөг шувуудыг тоолох урт хугацааны мониторингийн ажлын арга зүй” сургалт хийж ажлын арга туршлага нь сайжирч тооллогын чанар, үр дүнд нь үсрэнгүй дэвшил гарсан бололтой. Гэхдээ сайтад бичсэнээр нийт ажиглагдсан шувуудын гээд байгаа юм. Ажиглагдсан гэдэг нь барьж тэмдэг тавьж бариагүй харагдсан гэсэн үг л боловуу. Гэхдээ нэг юм их гайхалтай. Нисч яваа шувууг хэдэн мал шигээ зүсээр нь ялгаад сурчихсан юм болов уу. Манай тоологчид үнэхээр мундаг юм аа, цагийн өмнө Баянхошуунд нисч явсан шувуу Гандангийн хашаанд будаа тоншоод суухад яаж ажиглаад ийм нарийн тоо гаргаад л. Хүн амын тооллого гээж айл амьтнаар хэсч тоолж бүртгэхийн оронд гудамжаар алхаж байхад л тоог нь гаргачих чадалтай болжээ. Юутай ч уншигч танд тус сайтад мэдээлснийг бүрэн эхээр нь хүргье.

Нийслэлд өвөлждөг шувуудын тооллогын дүн гарлаа

Нийслэл хотод өвөлждөг шувуудыг бүртгэж, тоолох ажлыг нийслэлийн Байгаль орчны газар болон Монголын шувуу хамгаалах төвөөс нийслэлийн 7 дүүргийн газар нутгийг хамруулан зохион байгууллаа.

2016 онд явуулсан тооллогоор 27 зүйлийн 7583 бодгаль шувуу бүртгэсэн бол 2017 онд 31 зүйлийн 9494 бодгаль шувуу тоолжээ.

Шинжлэх ухааны төдийгүй байгаль хамгааллын хувьд чухал ач холбогдолтой энэхүү арга хэмжээнд хүүхэд залуучуудын оролцоо нэмэгдэж байгаа бөгөөд тооллогын өмнө 2-р сарын 18-ны өдөр “Нийслэлд өвөлждөг шувуудыг тоолох урт хугацааны мониторингийн ажлын арга зүй” сургалтыг зохион байгуулснаар тооллогын чанар, үр дүнд дэвшил гарсан гэж үзэж байна.

Нийт ажиглагдсан 31 зүйл шувуудаас 100 болон түүнээс дээш тоогоор бүртгэгдсэн 11 зүйлийн шувууд байна. Эдгээрийн олонх нь буюу дагуур ятуу, хондон ангир хоёроос бусад нь манай хотын төв орчимд жилийн аль ч улиралд тогтмол тохиолддог ба дийлэнх нь хэрээний овгийн шувууд юм. Хотын ногоон бүсэд буюу суурин газраас зайдуу дагуур ятуу, нөмрөг тас, алаг тоншуул зэрэг шувууд илүү олон тоогоор бүртгэгдсэн. Бусад түгээмэл шувуудын тоонд хөхвөр тагтаа 1624, шивэрэнхэт бялзуухай 1211, хар хэрээ 1050, улаан хушуут жунгаа 825, алаг шаазгай 594, хон хэрээ 294 багтаж байна.

НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР    МОНГОЛЫН ШУВУУ ХАМГААЛАХ ТӨВ

Төгсгөлд нь Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагийнхан шиг ажлаа арван хуруу шигээ мэддэг болоосой бусад нь.

0 Сэтгэгдэл
АМЬТАН ТООЛДОГ ТУСГАЙ АРГАЧЛАЛ БАЙДАГ ЮМ М.л..
тооны мааструуд
тэд нар чинь чавхтай явдаг ш дээ. тэгээд харваад харваад тоолдог байхгүй юу, гүндалай ч хамт тоололцсон гэсэн
ажлаа сайн хийдэг хүмүүс байна аа байна
жагсааж байгаад тоолчдын бишүү
бүгдийг нь хашиж байгаад тоолсон гэсээн хаха
шувуу тоолно гэж баахан мөнгө үрдэг биз бодвол. тэгээд дарга нартаа ажлаа лаг хийсэн болж харагдах гэсэн ***** долоогчдын хийж байгаа л ажил
Хамгийн их уншсан