Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ажлын хэсэг хуралдана


Хууль, тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий УИХ-ын дөрвөн ажлын хэсэг өнөөдөр хуралдана.

Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсэг, Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсэг хуралдах юм. Мөн Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсэг, Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсэг хуралдахаар товлосон байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан