Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Зориг агсны дурсгалыг хүндэтгэж, үзэсгэлэн нээнэ


Н.БАТ

Ардчилсан хувьсгалын анхны удирдагчдын нэг, МоАХ-ны ерөнхий зохицуулагч Санжаасүрэнгийн Зориг агсны мэндэлсний 55 жилийн ой энэ сарын 20-ны өдөр тохиож байна. Түүний гэгээн дурсгалыг хүндэтгэн төрсөн өдрийг нь тохиолдуулан Монголын Үндэсний музей, “Зориг сан”-тай хамтран “Санжаасүрэнгийн Зориг агсны мэндэлсний 55 жилийн ойн үзэсгэлэн” зохион байгуулж, олон нийтийн хүртээл болгож байна. Уг үзэсгэлэнд түүний гэрэл зураг болон эдлэж хэрэглэж байсан эд өлгийн зүйлсээс түүвэрлэн 100 гаруй үзмэрийг дэлгэн үзүүлж байна. Тухайлбал: Ардчилсан хувьсгалын тэмцлийн халуун өдрүүдийг өгүүлсэн түүхэн гэрэл зургууд, МоАХ-ны ерөнхий зохицуулагч Санжаасүрэнгийн Зориг агсны шатар, УИХ-ын гишүүн асан дүү С.Оюундаа бичсэн захидал, түүний өмсөж байсан хослол, цүнх зэргийг тус үзэсгэлэнд онцолсон болно. Тэрбээр “Би Монгол хүний саруул ухаанд итгэдэг” хэмээн хэлсэн алдартай үгээрээ Монголын ард түмний зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдсэн эгэл эрхэм билээ. Уг үзэсгэлэн 2017 оны 4 дүгээр сарын 14-28-ны өдрүүдэд Монголын Үндэсний музейн түр үзэсгэлэнгийн танхимд үзэгчдийн хүртээл болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан