Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дугуйгаар явах нь эрт нас барах эрсдэлийг бууруулдаг


Их Британийн эрдэмтэд тус улсын 22 хот сууринд таван жилийн хугацаанд дунджаар 52,6 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн 263 450 хүн нас барсан шалтгааныг судалж үзсэн байна. Ингэхдээ тэд тэднийг өдөр тутам авто машин, нийтийн тээврийн хэрэгслээр ажилдаа явдаг, явган явдаг, дугуйгаар явдаг гэж гурав ангилсан байна.

Энэ таван жилд зүрхний өвчин болон хорт хавдраар нас барж байгаа хүмүүсийн дийлэнх нь моторт хэрэгслээр өөрөөр хэлбэл машинаар явдаг хүмүүс байсан гэнэ. Явганаар ажилдаа явдаг хүмүүсийн зүрх судасны өвчнөөр нас барах нь машинаар явдаг хүмүүсийнхээс 36 хувь доогуур байжээ. Харин хорт хавдраар нас барах нь машинаар явдаг хүмүүсийнхтэй ойролцоо гарсан байна.

Явган явдаг хүмүүсийн олонхи нь ажилдаа ойр гэртэй байдгаас явган явах нь бага, долоо хоногт сайндаа л 9,6 км явдаг байсан нь багахан ачаалал гэсэн үг. Ийм болохоор нас барсан үзүүлэлт нь автомашинаар явдаг хүмүүсийнхтэй орйолцоо гарч байна.

Гэтэл өдөр тутам ажилдаа дугуйгаар явагсдын нас барах нь  энэ таван жилийн хугацаанд машинаар зорчигчсод болон явган явагсдаас бүр 41 хувь доогуур байсан байна. Тэдний нас барсан шалтгаан дотор хорт хавдар 45, зүрх судасны өвчнөөр нас барах нь 46 хувь доогуур байжээ.

Үүнээс эрдэмтэд биеийн хүчний ачаалал нь цагаасаа өмнө нас барахыг бууруулах хүчин зүйл болж байна гэсэн дүгнэлт хийсэн байна.
Дугуйгаар явах нь машинаар явахаас бүр илүү, явганаас ч илүү их ачаалал үүрч ингэснээрээ эрүүл байн бусдаасаа илүү урт насалдаг гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан