Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улс эх оронд “нэн шаардлагатай” 7 концесс буюу Сайд нартай холбогдсон гэрээнүүд


Н.БАТ


2016 оны Төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр Төсвийн байнгын хорооноос  бүсээ чангалж байгаа учраас бүх концессыг зогсоох шийдвэр гаргасан. Олон Улсын Валютын сангаас өгсөн зөвлөмжинд ч хуулиа шинэчилтэл шинэ концесс байгуулахгүй, хуучин концессынхоо бодит өртгийг тогтоох аудит хийх гэж бий.
Харамсалтай нь8 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр Засгийн газар 7 концессын гэрээ оруулж ирсэн бөгөөд зарим нь гараанаас аль хэдийнэ гарч эзэнтэй болчихсон байсан нь УИХ-ын зарим гишүүдийн ундууцлыг ихэд хүргэв.

Засгийн газар байгуулагдсанаас хойш анхааруулсаар байтал яагаад концессын гэрээ байгуулах болов. Ямар ямар гэрээ байгаа вэ гэдгийг УИХ-ын эрхэм гишүүд сонирхож холбогдох албаныхан энэ талаар мэдээлэл өгсөн.

Засгийн газар байгуулагдсанаас хойш концессын 4 гэрээг барих шилжүүлэх нөхцөлөөр байгуулсан гэдгийг Үндэсний хөгжлийн газрын Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Г.Жаргалсайхан бататгасан юм.

1.Завханы Сонгино сумаас Хяргас нуурын зүүн хаяа чиглэлийн 135,5 км хатуу хучилттай автозамын төсөл / Нийт төсөвт өртөг 211 тэрбум төгрөг/

2.Өмнөговь аймгийн төвийг нийслэлтэй холбосон авто замын Шар тээгийн уулзвараас Цогтцэций сумын төв хүртэлх 59,6 км автозамын төсөл /нийт төсөвт өртөг 87,7 тэрбум төгрөг/

3. Оюутолгой-Цагаан суварга чиглэлийн агаарын шугам дэд станцын төсөл, цахилгаан дамжуулах агаарын шугамын дэд станц барих /Нийт төсөвт өртөг нь 78,7 тэрбум төгрөг/
/МАК компани 2017 оны 148 дугаар тогтоолоор гэрээ байгуулсан/

4. Чойр дэд станцын өргөтгөлийн шинэчлэлийн төсөл / Нийт төсөвт өртөг 77,7 тэрбум төгрөг/

Засгийн газарх нийгэм эдийн засгийн чухал ач холбогдолтой гэж үзээд уралдаант шалгаруулалт болоод гэрээний урилга тавьсан гурван төсөл бий.

1.Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа 300 ортой 4 дүгээр төрөх эмнэлгийг барилгыг дуусгах / урьдчилсан байдлаар хяналтын төсөв 21 тэрбум төгрөг/

2. Орхон-Дашинчилэнгийн замын төгсгөлөөс Мөрөн-Тариалан чиглэлийн замыг холбох 232 км замаас эхний ээлжийн 120 км замын төсөл / урьдчилсан төсөвт өртөг 70 сая ам.доллар (168 тэрбум төгрөг орчим) /

3. Дорноговь аймгийн нутаг Дэлгэрэх сумаас Сайншанд сумыг холбосон 130 км хатуу хучилттай автозамын төсөл / Мөн л ойролцоогоор 200 орчим тэрбум төгрөг/

Хамгийн гол нь бүх хүнд бүсээ чангал хэмээн чихэнд хоногштол хэлж байгаа Засгийн газар эдгээр гэрээг улс эх оронд нэн шаардлагатай, улсын эдийн засагт зайлшгүй шаардлагатай тохиолдолд үүнийг тусгайлан авч үзнэ гэсэн шийдвэр гаргаж, УИХ-ын гишүүдэд танилцуулалгүй шийдсэнд байгаа юм.

Түүгээр зогсохгүй Засгийн газрын зарим сайд нарын нэг холбогдсон гэдгийг УИХ-ын гишүүн, дэд дарга Ц.Нямдорж батлан хэлээд буй юм.
Хүүхдээс 80 тэрбумыг харамлачихаад 850 тэрбумын гэрээ хийх гэж байна хэмээн УИХ-ын гишүүн Ч. Хүрэлбаатарын хэлсэн нь үнэний ортой сонсогдож байгааг та дээрх гэрээнүүдээс харж болно.
Гол нь эдгээр гэрээ нь барих шилжүүлэх гэсэн нөхцөлтэй байгаа. Барих ашиглах шилжүүлэх гэж заагаагүй учраас бариад л Засгийн газраас мөнгөө авах нь тодорхой хэмээн Их хурлын гишүүд ундууцаж, МАН дотор хагарал үүсэхэд хүргэв бололтой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан