Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүний таргалдгийн гол шалтгааныг эрдэмтэд нэрлэлээ

Өнөө хүртэл таргалдгийн гол шалтгаан нь их идсэнээс болдог гэж үздэг байсан бол эрдэмтэд огт өөр шалтгаан нэрлэж байна. АНУ-ын шинжээчид таргалах гол шалтгаан нь хүний биед ус дутагдсанаас болж байна гэж дүгнэжээ.

Эмч нар хүнийг хоногт  хамгийн багадаа хоёр литр ус ууж байх нь жингээ барих үндэс болно гэж зөвлөж байна. Ихэнх хүн амтат жүүс, хийжүүлсэн ундаа, цай, кофе уудаг бол энэ нь хүний биеийн  цэвэр усны хэрэгцээг хангаж чаддаггүй байна.

Эрдэмтэд үүний тулд 18-64 насны 10 орчим мянган хүнийг оролцуулсан судалгаа хийхэд жин илүүдэлтэй байсан гуравны нэг орчим нь  цэвэр ус бага хэрэглэдэг улс байжээ.
Цэвэр ус нь хүний бие организм дахь метаболизмыг дэмждэг гэж эрдэмтэд үзэж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан