Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МАН-ын Бага хурал 24-нд хуралдана

Хэтэрхий чимээгүй байна хэмээн шүүмжлэлд өртөөд байсан МАН ирэх мягмар гаригт буюу энэ сарын 24-нд Бага хурлаа хийхээр болжээ. Энэ удаагийн Бага хурлаар хариуцлага тооцох гэдэг асуудал гол бай нь байх нь тодорхой гэж хөндлөнгөөс үзэж буй юм. Намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга гээд шат шатных нь удирдлагуудын асуудал яригдах нь тодорхой. Намаа 2012 оны УИХ-ын сонгуульд ялагдахад хүргэсэн дарга С.Батболд, ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх нарын хувьд халуухан хурал болох нь. МАН-ын дараагийн даргад Шадар сайд М.Энхболд, УИХ-ын дэд дарга Н.Энхболд нарын нэр нэлээн тод сонсогдоод байгаа юм. Гэвч олгой хагаравч тогоондоо гэгчээр нам жим байдалд өрнөхийг үгүйсгэх аргагүй ч энэ удаад МАН-ын залуучууд удирдлагууддаа нэлээн шүүмжлэлтэй хандаад байгаа юм.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Бага хурлын өмнөхөн МАН-ын гол нөлөө бүхий эрхэм С.Баяр Монголд ирээд байгаа бололтой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан