Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

2018 онд нефтийн үнэ 60 долларт хүрч өснө

2018 онд нэг баррель нефтийн үнэ 60 доллар болж өснө гэж Дэлхийн банкнаас Вашингтон хотноо лхагва гарагт гаргасан тайланд дурдсан байна. Харин энэ оны хувьд газрын тосны дэлхийн зах зээлийн дундаж үнэ 55 доллар байна гэсэн таамаглалыг тус банк дэвшүүлжээ.

Нефтийн үнэ тогтвортой өсөх нь ОПЕК-ийн гишүүн болон гишүүн бус орнууд олборлолтоо танаж байгаатай холбоотой бөгөөд үүний үр дүнд зах зээл дээр тэнцвэржилт бий болно гэж Дэлхийн банк үзэж байна. Үүний сацуу АНУ-д занарын нефтийн олборлолт огцом өсөх аваас үнэ буурах эрсдэл бий гэдгийг тус банк дурдлаа

“Нэг баррель нефтийн үнэ 55 доллар хүртэл өснө гэдэг бол 2016 оныхтой харьцуулахад 26 хувийн өсөлт” гэдгийг дээрх тайланд онцолсон байна. Эрэлт өсч, нөөц багасан, ОПЕК-ийн гишүүн болон гишүүн бус орнууд олборлолтоо танах тохиролцоогоо үргэлжлүүлэн хэрэгжүүлэх нь үнэ өсөхөд нөлөөлнө гэдгийг Дэлхийн банк дурджээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан