Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

rosbalt.ru: Монголд ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө хэвлэлийн эсрэг хууль өргөн барилаа

Монголын сэтгүүлчид хэвлэл мэдээллэлд хяналт тавихын эсрэг тэмцэж байна.

Гүтгэлэг нийтэлсэн тохиолдолд торгох торгууль, арга хэмжээг чангатгасан хуулийн төслийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн монголын сонинууд эхний нүүрээ хоосон гаргасан бол телевизүүд эфирээ хааж тасалдууллаа.

Хэвлэл мэдээллийн төлөөлөгчид зургадугаар сарын 26-нд болох Ерөнхийлөгчийн сонгууль угтаад эрх баригчдын тухай таагүй мэдээлэл гаргавал л хариуцлага тооцох гэж байна гэж мэдэгдлээ.

Телевизүүд эфирээ зогсоон “Таны мэдэх эрхэд аюул учирлаа” гэсэн бичээс, сэрэмжлүүлэг  гаргаж байна.

Парламентаар хэлэлцэж байгаа Зөрчлийн тухай хуулийн төсөлд хэвлэл мэдээллийн хэрэгслийг 100 сая буюу 41 мянган доллар, сэтгүүлчийг 10 сая төгрөг буюу 4000 доллараар торгохоор тусгаад энэ арга хэмжээг шүүхийн шийдвэргүйгээр ногдуулахаар оруулсан юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан