Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дэлхийн хамгийн залуу тамхичин тамхинаас гарч, түргэн хоолноос татгалзаж чаджээ


Хоёр насандаа өдөрт 40 ширхэг тамхи татдаг индонези хүүгийн тухай мэдээлэл бүх дэлхийг цочроож, нийтээрээ тамхины зохисгүй хэрэглээнд анхаарах шаардлагатай болсныг сануулсан юм. Гурван настай хүү гурван дугуйт дээр суучихаад амандаа тамхи зуусан зураг олон нийтийн сүлжээнд тавьсан тэр өдөр дэлхий даяараа Индонезийн буруутгасан.  Хэвлэлүүд индонезийн засаг захиргааг хүүхдийн тамхи татах явдалтай хийх тэмцлээ эрчимжүүлэхийг уриалж, үүнд анхаарлаа хандуулаач хэмээн сануулж эхэлсэн юм.

Тиймээс орон нутгийн засаг захиргаанаас Алди хүүг яаралтай тамхины хор саармагжуулах, тамхинаас гаргах эмчилгээнд хамруулж, Как Сето эмчийн тусламжтайгаар дэлхийн хамгийн бяцхан тамхичинг тамхинаас гаргаж чаджээ.

Ингээд хоёр жилийн дараа нийгмийн халамжийн төвийнхөн хүүгийн гэрт амьдралынх нь хэвшилтэй танилцахаар иржээ. Харамсалтай нь, тамхинаас гарсан хүү маань түргэн хоолонд хэт дуртайгаасаа болоод таргалалтад нэрвэгдсэн байж. Хүү тамхинаас гарсныхаа дараа амттанд хэтэрхий дуртай болж, өдөрт гурван лааз өтгөрүүлсэн сүү уудаг, мөн тос нүүрсхүчил ихтэй хоол маш ихээр иддэг гэдгийг эцэг эх нь хэлсэн байна. Таван настай Алди хүү 25 кг жинтэй байгаа нь хэвийн жингээсээ 6-8 кг илүү байсан гэнэ.

Тэд эцэг эхийнх нь тусламжтайгаар хүүг хоолны нарийн дэглэм сахиулах болж, ногоо жимс ихээр өгч, мөн хоолных нь порцыг багасгажээ. 9 настай хүү өнөөдөр хэвийн хооллодог, хамгийн муу хоёр зуршлаасаа салж, үеийн хүүхдүүдийнхээ дунд эрүүл саруул өсч байгаа гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан