Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Умард Солонгос дахиад баллистик пуужин туршсан ч амжилтгүй боллоо


Энэ бямба гариг эхлэх шөнө Умард Солонгос дахиад баллистик пуужин харваж туршсан ч  амжилтгүй болж пуужин хөөрсөн даруйдаа  дэлбэрлээ гэж Өмнөд Солонгосын цэргийнхний мэдээлснийг “Рёнхап” агентлаг дамжууллаа.

Пхёнан-Намдо мужийн Пукчхан район дахь полигоноос харвасан пуужин хөөрснийхөө дараа хэдхэн секунд болоод дэлбэрсэн гэж мэдээлэлд дурджээ. Пуужингийн энэ туршилтыг Америкийн цэргийнхэн ч бүртгэж авсан гэж АНУ-ын засаг захиргааны эх сурвалжаас CNN мэдээлсэн байна.

Вашингтоны мэдээллээр бол энэ пуужин дунд тусгалын KN-17 ангиллын пуужин байсан гэнэ. БНАСАУ-ын харвасан энэ пуужин энэ дөрөвдүгээр сард хөөргөж туршсан гурав дахь пуужин болж байгаа юм. Үүний өмнө дөрөвдүгээр сарын 16-нд Синпхо хотын районоос баллистик пуужин харвасан ч мөн амжилтгүй болсон юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан