Н.Энхболд, Д.Энхтайван, Д.Батбаатар нарыг Элчин сайдаар томилох асуудлыг хаалттай хэлэлцэж байна
Уулын замд гарсан ослын улмаас дөрвөн том хүн, нэг хүүхэд гэмтжээ
“Монгол хэл, бичгийн шалтгалт”-ын босго оноонд хүрээгүй сурагчид БҮТ-ийн байранд дугаарлаж байна
Нутгийн зарим хэсгээр бороо, нойтон цас орно
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Н.Шакиевт бараалхав
Төрийн албаны шалгалтын бүртгэл тавдугаар сарын 9 хүртэл үргэлжилнэ
77 иргэн сонгуульд бие даан нэр дэвшихээр ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ
Дөрөвдүгээр сарын 25-28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна
Морьт эргүүлийг зуслангийн бүсэд ажиллуулна
Улаанбаатарт 6 градус дулаан байна
Орон сууцны зээлийн санхүүжилтийн 25 хувийг орон нутагт олгоно
Ипотекийн зээлийн эргэн төлөлтөөс сар бүр 23 орчим тэрбум төгрөг банкуудад төвлөрч эргээд зээл болон гарч буй юм.
Тэгвэл Монголбанкнаас сар тутам олгодог ипотекийн зээлийн эх үүсвэрээр олгох зээлдэгчийн 25 хувийг нь хөдөө орон нутгаас хамруулах чиглэл банкуудад өглөө.
Ингэснээр банкнаас зээлийн шийдвэр нь гарсан ч ипотекийн зээлийн санхүүжилт хүлээж байсан иргэдийн асуудал шийдэгдэнэ хэмээн үзэж байна. Үүний зэрэгцээ цаашид зээлийн хүртээмж орон нутагт нэмэгдэх бололцоотой болж байгаа юм. Уг зээлийн санхүүжилтийн зарцуулалтанд Монголбанк хяналт тавьж ажиллах аж. Монголбанк энэ оныг дуустал ипотекийн найман хувийн хүүтэй зээлийг сар бүрийн үндсэн төлбөрийн эргэн төлөлтөөс санхүүжүүлж байгаа билээ.
Ингээд Ипотекийн зээлийн санхүүжилтийн үлдсэн хэсгийг Монгол Улсын Засгийн газраас улсын төсөвт тусган шийдвэрлэх болсон. Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай тохиролцсон “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд Монголбанк нь төсвийн шинжтэй үйл ажиллагааг санхүүжүүлэхгүй болсон. Ийм учраас ипотекийн 8 хувийн зээлийн хөтөлбөрийг ирэх онд багтаан Засгийн газарт шилжүүлэх юм.

0 Сэтгэгдэл