Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СЕХ Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхмийг энэ сарын 17-нд зарлана


Сонгуулийн Ерөнхий хороо энэ сарын 17-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүний нэрийг орон даяар мэдээлнэ.

Сонгуулийн нэгдсэн хуульд зааснаар энэ 7 хоногт багтаан намууд нэр дэвшигчээ СЕХ-нд бүртгүүлэх ёстой. Үүний дараа тус хороо нэр дэвшигчийн талаарх баримт бичгийг хүлээн авч, бүртгэх эсэх шийдвэрээ гаргах юм.

Хэрэв нэр дэвшигчийг Сонгуулийн Ерөнхий хороо бүртгэхээс татгалзсан тохиолдолд зөрчлөө арилган дахин бүртгүүлэх боломжтой. Эсвэл өөр хүний нэрийг дэвшүүлсэн тухай шаардагдах баримт бичгээ сонгуулийн төв байгууллагад хүргүүлсэн байхаар хуульчилжээ. Эдгээр шат дараатай үйл явцын дараа нэр дэвшигчийг улсын хэмжээнд мэдээлэх аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан