Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн өдөр

Өнөөдөр аргын тооллын 2017 оны тавдугаар сарын 10. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн хаврын адаг хөх луу сарын шинийн 15. Ангараг гараг. Хонхорцог одтой, долоон улаан мэнгэтэй, улаагчин тахиа өдөр.

Өдрийн наран 5 цаг 25 минутад мандан, 20 цаг 19 минутад жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан