Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Мунзуй хочит Нямдорж нарт холбогдох шүүх хуралдаан хаалттай эхэллээ


Нийслэлийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд яг одоо Мунзуй хочит Нямдорж нарт холбогдох шүүх хуралдаан хаалттай эхэллээ.

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.5, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.3 дахь хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.2, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсгийг журамлан 252 дугаар зүйлийн 252.2 дахь хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 зааснаар С.Мөнхбат, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.3, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2, 261 дүгээр зүйлийн 261.1 зааснаар Г.Нямдорж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.3 зааснаар Хонин онход овогтой Чимэдбазарын Нямдаваа, М.Дондовсамбуу, Б.Баяржаргал, О.Баттуяа нарт холбогдуулан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 252 дугаар зүйлийн 252.2 дахь хэсэгт зааснаар С.Сандуйжав нарт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаан өнөөдөр 10:00 цагт эхэлсэн байна гэж тус шүүхийн хэвлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан