Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Х.Баттулга СЕХ-нд бүртгүүллээ


Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Халтмаагийн Баттулга  Сонгуулийн Ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэнд нэр дэвшигчийн материалуудаа гардуулж бүртгүүллээ.

АН-ын нам дотроо зургаан хүнийг өрсөлдүүлэн дотоод сонгууль явуулж Х.Баттулга хамгийн өндөр оноо авсныг YIII их хурлаараа батламжлан ийнхүү Сонгуулийн ерөнхий хороонд мэдүүлж бүртгүүлж байгаа нь энэ.

Х.Баттулгыг   нэр дэвшигчийнхээ материалыг СЕХ-нд гардуулж өгөхөд АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат Л.Болд, З.Нарантуяа, НИТХ-ын дарга асан Д.Баттулга  нар хамт ирсэн байлаа.

Сонгуулийн ерөнхий хороо намуудаас бүрдүүлж ирүүлсэн  баримт бичгийг хүлээж авсны дараа тавдугаар сарын 14-ний дотор нэр дэвшүүлэх эсэх шийдвэр гаргаж, тавдугаар сарын 17-ны дотор нийтэд зарлах юм.

0 Сэтгэгдэл
Баттулга шалгагдаж байгаа сэжигтэн байж бүхэл бүтэн улсын ерөнхийлөгч болох гээд нэр дэвшиж байна ш дэээ энэ чинь юу гэсэн үг вэ монголын хууль хяналтынхан юу хийгээд байнааа
Хамгийн их уншсан