Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өнөөдөр УИХ-ын гишүүд, ер хэн ч эх орноосоо урвахад ялгүй


УИХ-ын хуралдаанаар олонхийн саналаар энэ тавдугаар сарын 11-ний өдөр баталсан Эрүүгийн хуулиар бол өнөөдөр хэн ч, ялангуяа УИХ-ын гишүүд Эх орноосоо урваж болохоор боллоо. Энэ хуульд  “Зэвсэгт халдлага мөргөлдөөний үед дайсны талд дэмжлэг үзүүлсэн, хамтран ажилласан бол 12-20 жил хүртэл хугацаагаар, эсвэл бүх насаар нь хорино” гэж оруулсан нь зөвхөн дайн байлдааны үед дайсны талд ажиллаж, буугаа хаяад дайсны талд орох юм бол эх орноосоо урвасан гэж үзэх юм байна.  Бусад тохиолдолд урвагч биш болж, эх орноосоо урвах гэдэг заалтыг байхгүй болголоо.

Уг нь өнөө хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байсан  Эрүүгийн хуулийн 79 дүгээр зүйлд “Монгол Улсын иргэн тус улсын тусгаар тогтнол үндэсний аюулгүй байдалд аюул учруулж болохуйц гадаад улсын тагнуулын албанд элссэн, төрийн нууцыг гадаад улсын тагнуулын албанд шилжүүлэн өгсөн, Монгол Улсын эсрэг дайсагнасан үйл ажиллагаа явуулдаг гадаад улсын байгууллагатай хамтран ажилласан, мөн дайн бүхий байдал зарласан үед дайны талд шилжин орсон бол 16-25 жил хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж байсан юм байна.

Ингэснээр өнөөдөртөө Монгол Улс дайны байдалд ороогүй, гадаад ямар нэг улс оронтой дайн хийгээгүй байгаа юм чинь УИХ-ын гишүүн хэн ч болов  харь улстай хуйвалдан урваж, УИХ-ын гишүүн асан Х.Жекей  улсын нууцтай холбоотой хүчний байгууллагад ажиллаж байгаад гадаад оронд очоод мөн хүчний байгууллагад нь ороод ажиллаж болох нь.

УИХ-ын гишүүн Даваасүрэн, Ц.Нямдорж, О.Баасанхүү нар энэ заалтын талаар хүчтэй эсэргүүцсэн ч Х.Нямбаатар гэдэг гишүүний ахалж оруулж ирсэн төслийг УИХ  олонхийн саналаар баталсан нь энэ.

0 Сэтгэгдэл
Одоо эх орноосоо урваад гадаадын иргэн болох гадаадад амьдрах чөлөөтэй болчихсон биздээ
ene nyambaatar gej juch medehgui mal uu esvel uur gazriin buunii nohoi ju
Хамгийн их уншсан