Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийтийн эзэмшлийн талбайд орц, гарц , явган хүний зам чөлөөлөлтийн ажлыг шалгаж байна


НЗД-ын орлогч П.Баярхүү, Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун, орлогч дарга Б.Загдсамбар нар  өнөөдөр нийтийн зэмшлийн талбайд орц, гарц , явган хүний замыг чөлөөлөх нэгдсэн арга хэмжээний ажлын явцтай газар дээр нь очиж танилцлаа.

Чөлөөлсөн зам талбайд зарим аж ахуй нэгжүүд дахин хаалт, төмөр тавьсаныг нийслэлийн газрын албанаас хяналт тавьж, арга хэмжээ авахаар боллоо. Мөн энэ үеэр зарим аж ахуйн нэгж байгууллагын хүмүүстэй уулзаж, шаардлага хүсэлтээ тавилаа.

Энэхүү арга хэмжээний хүрээнд нийслэлийн Газрын албанаас төвийн 6 дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн зам, талбай, явган хүний болон авто замыг хаасан 129 байршлын судалгааг гаргасан.  Үүний дагуу одоогийн байдлаар шаардах хуудас өгсөн газруудаас 46-д нь газар чөлөөлөх ажлыг хийж, орц гарцыг нээжээ. Тухайлбал, Баянгол дүүргийн Газрын албанаас тус дүүргийн 18 дугаар хороо, Таван-Эрдэнэ хүнсний захын урд хэсэгт эзэмшил газраа хэтрүүлэн нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг хааж барьсан хашааг буулгажээ.

Мөн Баянзүрх дүүргийн Газрын албанаас тус дүүргийн 4-р хороо Американ дэнж хотхоны ард нийтийн эзэмшлийн зам талбай, авто замыг хааж байрлуулсан дөрвөн чингэлгийг буулгаж зам талбайг чөлөөлжээ. Түүнчлэн Чингэлтэй дүүргийн Газрын албанаас тус дүүргийн 6 дугаар хороо, 5 дугаар сургуулийн зүүн талын авто зам дагуу явган хүний замыг хааж барьсан шатыг буулгасан зэрэг нийт 40 гаруй зам гарцыг чөлөөлөөд байна.




0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан