Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хятад ажилчдын тоог цөөлж Япон, Австралид ажиллах хүч гаргана


Т.ЖАНЦАН


Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газар ирэх сарын сүүлчээр Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн агентлагтай хамтарч гадаад ажилчидад шалтгалт хийх болсон. Одоо зам, барилгын ажил дөнгөж эхэлж байна. Ажиллах зөвшөөрлөө 22 хувь нь аваад байгаа аж. Иймд наадмаас өмнө гадаад болон монгол ажилчдын тоон харьцааг гаргах болжээ. ХНХ-ын сайд монгол ажилчдын эзлэх хувь хэмжээ эрс нэмэгдсэн хэмээн мэдээлэв. Жишээ нь “Петро чайна Дачин Тамсаг” компани жил бүр 778 хятад ажилчин оруулж ирж ажиллуулдаг байсан. Үүнийг шат дараатай буулгаснаар 350 болсон. Тэгэхээр 428 ажилтан монгол ажилтан авна гэсэн үг. Энэ мэтээр гадаадаас ажиллах хүч олноор оруулж ирдэг компаниудад монгол ажилчдын тоог нэмэгдүүлж байгаа юм.
Үүнээс гадна Япон Улсад дадлагжигч ажилтан гаргана. Энэ талаар хамтран ажиллах гэрээний төсөлд талууд санал солилцсон. Ингээд ирэх сард Японы Засгийн газар, Хөдөлмөр эрүүл мэнд, нийгмийн хамгаалалын яам, Монголын Засгийн газар, ХНХЯ хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурна. ХНХ-ын сайд “Өнгөрсөн 10 гаруй жил Өмнөд Солонгост ажиллах хүч гаргаж байсан. Тэгэхдээ Монгол Улсын эдийн засгийн бодлогтой уялдаж байгаагүй. Ажиллах үед эрх нь зөрчигдөх асуудал гарч байсан. Энэ алдаа давтахгүй байх үүднээс Японд ажиллах хүч гаргахдаа сурах, хөдөлмөрийн сахилга баттай, мэргэжилийн ур чадвартай болгоно. Иймд Мэргэжлийн боловсрол олгох төвүүдэд Япон хэлний анхан шатны сургалт явуулж, эрхзүйн чиглэлээр мэдээлэл олгож байна” хэмээв. Үүгээр зогсохгүй Австрали улсын Засгийн газартай ажиллах, амрах хөтөлбөр хамтран хэрэгжүүлэхээр санал солилцжээ. Уг хөтөлбөрийг “Оюутолгой” компанийн үйл ажиллагаа, хүнс хөдөө аж ахуйн салбартай уялдуулж хэрэгжүүлэх төлөвлөгөө байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан