Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Анхны хиймэл дагуул “NASA”-гаас Монголын цагаар үүрийн 05 цагт хөөрнө

Японы Кюүшү технологийн институт дээр суурилж хиймэл дагуулгүй улсуудад зориулж "BIRDS" төслийг хоёр жилийн өмнөөс хэрэгжүүлсэн. Энэ төслөөр Монгол, Гана, Негер, Бангаладеш улсууд нэгдэж  анхныхаа хиймэл дагуулыг хөөргөж байна. Уг хиймэл дагуулуудтай Тайван, Тайланд газрын станцаар нэгджээ. Манай улсын хиймэл дагуул  хааш хаашаа 10 см хэмжээтэй. Ийм хиймэл дагуул хийхэд санхүүгийн зардал бага, хийх хугацаа нь богино хоёр жил байдаг аж. Манай улсын хиймэл дагуул хийх, сансарт хөөргөх нийт зардал нь 300 гаруй сая төгрөгт багтсан байна.  Харин том хэмжээтэй, харилцаа холбоо гэх мэт хэрэглээнд ашиглах хиймэл дагуул хийхэд 5-10 жилийн хугацаанд судалгаа, чамгүй хөрөнгө мөнгө шаардагдах аж. 

Уг хиймэл дагуул өдөрт 20-30 минутын давтамжтайгаар  дэлхийг тойрч Монгол Улсын дээгүүр гарах тооцоо бий. Ийм учраас газрын станц олон удаагийн давтамжтай мэдээлэл хүлээж авах нь. Хиймэл дагуулын ажиллах хугацаа дууссан  үед тойрог замаар тодорхой хугацаанд эргэж байгаад унана. Гэхдээ жижиг учраас унах үедээ агаар мандалд шатаж дуусах юм. Иймд сансарт хог хаягдал үлдэхгүй хэмээн мэргэжилтнүүд хэлж байна.

Манай инженерүүдийн бүтээсэн жижиг хэмжээний хиймэл дагуулыг 6-12 сарын хугацаанд ашигладаг аж. Харин ажиллах хугацаандаа зургаан даалгавар гүйцэтгэнэ. Эдгээрийн хоёр нь хэрэглээ үлдсэн нь шинжлэх ухааны судалгаа шинжилгээнийх. Жишээлбэл, Монгол орны газрын зургийг 100 метрийн нарийвчлалтай авна. Энэ зургийг цөлжилт манай оронд ямар байгааг нарийвчлан тогтооход ашиглах юм. Мөн газрын гадаргаас дээш 400 км-т хөөрөх учраас тухайн орчны агаарын эсэргүүцэл хэмжих, сансарын туяа бүртгэх зэрэг шинжлэх ухааны даалгавар гүйцэтгэнэ.

МУИС-ын физикийн тэнхэмийн багш П.Түвшинтөр “Бидний бүтээж буй хиймэл дагуул бол жижиг. Бид  сансарын өндөр технологи эзэмшиж өөрсдийн гараар хийх хамгийн тохиромжтой хэлбэр юм. Манай сургууль, Засгийн газар, ард түмнээс хандив туслалцаа авч энэ хиймэл дагуулыг бүтээж байна. Манай сургуульд багшилж байсан гурван залуу Японд доктрантаар сурах явцадаа судалгаа хийж үүнийг бүтээж байгаа юм.

Өнгөрсөн хоёрдугаар сард хиймэл дагуулаа хийж дуусгасан. Тэгээд Японы Кюүшү интитутээр дамжуулж “Jacsa” сансарын ангентлагт нь тестлүүлсэн. Тус агентлаг шаардлага хангасан байна гэж үзсэн. Одоо бидний хийх ажил бол газрын станц байгуулах. Үүгээр дамжуулж мэдээлэл авна, бас өгнө. Энэ станцаа МУИС-ийн шинэ номын сан дээр байгуулж байна. Уг станцаа ерөнхийд нь угсарч дуусаад тестелж байгаа юм. Энэ нь  монголчууд сансарын хиймэл дагуул хийх  технологи эзэмшиж чадаж байгааг гэдгийг олон улсад нотолж буй явдал” хэмээлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан