Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.Мөнх-Оргил: Гадаадад харласан иргэд санал өгөхгүй


Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд гадаад амьдарч буй санал өгөх иргэдийн бүртгэх ажлыг 33 оронд үйл ажиллагаа явуулж буй 45 дипломат төлөөлөгчийн газар хийгээд дуусчээ. Гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэдээс нийт 7374 нь санал өгөхөөр бүртгүүлсэн байна. Тэд тухайн улсад суугаа Элчин сайдын яаманд очиж саналаа өгөх юм байна.

Энэ удаагийн сонгуульд санал өгөхөөр бүртгүүлсэн иргэдийг 2013 оныхтой  харьцуулбал 1000 иргэнээр нэмэгдсэн байна. Тухайн үед 6478 иргэн санал өгөхөөр бүртгүүлж 4248 иргэн санал өгч байжээ.

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил “Элчин сайдын яамд ихэнхдээ тухайн улсын нийслэлд байдаг. Монгол иргэд тэр болгон нийслэлд нь ажиллаж амьдардаггүй тул санал өгөхөд хойрго хандаж байж магадгүй. Жишээ нь саяхан миний яваад ирсэн Бельгийн нийслэлд 60-70 орчим монгол хүн амьдарч байна. Харин 600-700 гаруй монголчууд нь Брюселлиэс хурдны замаар нэг цаг 30 минут явах зайтай хотод амьдарч байгаа юм. Хоёрдугаарт гадаадад ажиллаж амьдарч буй нийт 140 гаруй мянган иргэн бий. Ингээд тооцоход тэн хагас нь визны зөрчилтэй буюу бидний хэлж заншснаар харласан байдаг. Ийм учраас үүнээсээ болгоомжилж санал өгөхгүй тал байдаг байх. Үүнийг үгүйсгэхгүй” хэмээн мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан