Парис хот руу аялах азтанууд тодорлоо
Н.Энхболд, Д.Энхтайван, Д.Батбаатар нарыг Элчин сайдаар томилох асуудлыг хаалттай хэлэлцэж байна
Уулын замд гарсан ослын улмаас дөрвөн том хүн, нэг хүүхэд гэмтжээ
“Монгол хэл, бичгийн шалтгалт”-ын босго оноонд хүрээгүй сурагчид БҮТ-ийн байранд дугаарлаж байна
Нутгийн зарим хэсгээр бороо, нойтон цас орно
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Н.Шакиевт бараалхав
Төрийн албаны шалгалтын бүртгэл тавдугаар сарын 9 хүртэл үргэлжилнэ
77 иргэн сонгуульд бие даан нэр дэвшихээр ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ
Дөрөвдүгээр сарын 25-28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна
Морьт эргүүлийг зуслангийн бүсэд ажиллуулна
Хятад бүсгүй АНУ-ын сансрын технологийг Хятадад дамжуулаад баригдав
АНУ-ын Калифорни мужийн харьяат 32 настай Сы Цэнь гэдэг бүсгүй америкийн сансрын технологийг хулгайлан Хятад улс руу хууль бусаар дамжуулсных нь төлөө баривчиллаа хэмээн америкийн Хуульзүйн яамны тараасан мэдээлэлд дурджээ.
Хятад гаралтай энэ бүсгүй калифорнийн Помонд оршин сууж байхдаа мөн мөнгө угаасан, хуйвалдаан зохион байгуулж, худал гэрчилсэн зэрэг хэрэгт буруутган мягмар гарагт саатуулан барьжээ.
Бүсгүй 2013 оны гуравдугаар сараас 2015 оны арванхоёрдугаар сарын хооронд хуурамч бичиг баримт ашиглан Хятад улс руу тоног төхөөрөмж, ялангуяа америкийн сансар судлал, батлан хамгаалах салбарт ашигладаг тоног төхөөрөмж илгээж байсныг нь мөрдөн шалгах үеэр олж тогтоосон байна.
Энэ хууль бус ажиллагааныхаа төлөө Сы Чэнь байнга хөлс мөнгө авч, түүнийгээ Хятад дахь гэр бүлийнхээ нэгний дансанд хийж байсан гэнэ.
“Манай улсын үндэсний аюулгүй байдалд хохирол учруулахуйц бараа бүтээгдхүүнийг гадаадад гаргах боломж олгож, дамжуулж өгч байсан хүмүүсийг олж илрүүлэн хариуцлага тооцох болно” гэж Калифорнийн Төвийн тойргийн холбооны прокурорын үүрэг гүйцэтгэгч Сандра Браун хэлжээ.
Сы Чэнь үнэхээр буруутай нь нотлогдвол түүнд 150 жилийн хорих ял оноох юм байна.

0 Сэтгэгдэл
ЗОЧИН
МАНАЙД ЯАГААД 20-ООС ДЭЭШ ЖИЛ ӨГДГҮЙ ЮМ БЭ. АНУ-Г ДАНДАА ДУУРИАДАГ БИЗ ДЭЭ. МОНГОЛЫН АВИЛГАЧДАД 150 ЖИЛ ӨГӨХ ЮМСАН
2017.05.31