Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

А.Оюунбилэг: Нярай хүүхдийн хувьд В вирусийн эсрэг вакцинжуулалтад заавал хамруулах ёстой

Хавдар судлалын үндэсний төвөөс гаргасан судалгаагаар өнгөрсөн жил хорт хавдраар 3272 хүн нас баржээ. Үүнээс элэг 50, ходоод 16, уушги 11, умайн хүзүүний хорт хавдраар дөрвөн хувь нь өвчилж, амь насаа алдсан байна. Элэгний өвчлөлийн талаар Жинст эмнэлгийн дотор дүрс оношлогооны эмч А.Оюунбилэгтэй ярилцлаа.

-Элэгний өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд юуг анхаарах хэрэгтэй вэ?
-Та өөрийгөө болон гэр бүл, хайртай дотно хүмүүсийнхээ эрүүл мэндийг хамгаалж ,урьдчилан сэргийлэх боломжууд одоо орчин үед хангалттай их байна . Нэгэнт өвчилж , эрүүл мэндээ алдсан хойноо зарцуулах цаг хугацаа , зардал мөнгө, бие болоод сэтгэл санааны хохирлыг урьдчилан  тооцох боломжгүй хэдий ч  Та хэдий чинээ эрт, тухайлбал  өнөөдрөөс эхлэн эрүүл мэндээ хамгаалж элэгний өвчлөлөөс  урьдчилан сэргийлж эхлэнэ, тэр хэмжээгээр таны эрсдэл багасна гэдгийг эмчийн зүгээс зөвлөх байна.
Нярай хүүхдийн хувьд В вирусийн эсрэг вакцинжуулалтад заавал хамруулах ёстой. Харин насанд хүрэгсэд бол сайн дурын үндсэн дээр В вирусийн эсрэг вакцины 3 удаагийн тунг 6 сарын дотор хийлгэснээр амьдралынхаа туршид уг халдвараас өөрийгөө хамгаалах боломжтой болно.
Хамгийн гол нь элгийг өвчлүүлдэг  архи, мах, амьтны гаралтай өөх тосыг хэтрүүлэн хэрэглэдэг хорт зуршлуудаас  зайлсхийх, татгалзах  хэрэгтэй . Манай хүмүүсийн амьдралын хэв маяг болоод  чанараас хамаарч дээрх буруу хэрэглээнээс бүрэн татгалзах боломжгүй тохиолдолд элэгний үйл ажиллагааг дэмжиж , цөс хөөх, дархлалын системийг сайжруулах БИБ-г өдөр тутамдаа зайлшгүй хэрэглэж элгээ хамгаалах шаардлагатай. Үүнд 100% ургамлын гаралтай химийн найрлага агуулаагүй , эртний Аюурвэдийн анагаах ухааны жороор бүтээгдсэн Камилари №50 бүтээгдэхүүн маш тохиромжтой. Гэр бүлээрээ хэрэглэх боломжтой, эрүүл хүн элгээ хамгаалах зорилгоор уухаас  гадна нэгэнт өвчилсөн хүн ч дархлаагаа дэмжих зориулалтаар  хэрэглэхэд үр дүнтэй бүтээгдэхүүн юм.
Мөн Та жилд  нэг удаа эмчид үзүүлж зөвлөгөө авч байвал элэгний болон бусад өвчнөөр өвчлөх эрсдэлээс өөрсдийгөө хамгаалж чадна. Хэрэв та эрсдэлт бүлэгт хамаардаг бол урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд зайлшгүй хамрагдах хэрэгтэй.

-Элэг бол дүлий эрхтэн гэж нэг талаар хэлдэг. Учир нь элэгний өвчнийг маш хүндэрсэн үед нь мэдэх нь элбэг. Элэг өвчилсөн үед ямар шинж тэмдэг илрэх вэ?
-Хамгийн элбэг тохиолддог зовиур шинж тэмдэг нь ядарч сульдах, хоолны дуршил буурах, гэдэс дүүрч цанхайх, шарлалт /арьс, нүдний эвэрлэг бүрхүүл/.
Элэгний суурь өвчин, хатуурлын улмаас өвчтөний биеийн ерөнхий байдал муудахад хурц үрэвслийн үед илрэх шинж тэмдэг. Жишээ нь,
-Арьс болон нүдний цагаан хэсэг шарлах буюу шээс хүрэн, бараан хар цай мэт болно.
-Өтгөн – цайвар өнгөтэй болно.
-Шалтгаангүйгээр эцэж, сульдана.
-Хоолны дур арилж, дотор муухай оргин бөөлжинө.
-Хэвлийгээр өвдөнө.
Халдвар авснаас 1-6 сарын дараа энэ шинжүүд илрэх ба зарим хүнд  шинж тэмдэг огт илрэхгүй ч байх явдал бий. Хурц үе өнгөрсний дараа ихэнх хүнд эдгэрсэн мэт бие хөнгөрч, хэвийн болох ба зарим хүмүүст элэгний архаг хэлбэрт үрэвсэл үргэлжлэн явагддаг. Ихэнх хүмүүст амархан ядарч сульддаг шинж л үлдэж хоцордог.

-Элэгний вирус устгах элэг хамгаалах олон төрлийн эм Монголд орж ирдэг болжээ. Гэхдээ хүн бүрт таарч тохирох нь юу л бол. Манайхан нэг нь сайн гээд л хэлчихвэл тэр эм рүү хошуурчихдаг. Тэгэхээр та эмийн зохистой хэрэглээний талаар мэдээлэл өгөөч?
Вирусийн эсрэг эм тариаг мэргэжлийн эмчийн заавар зөвлөгөө болон  хяналтан дор уух шаардлагатай.
Монголд орж  ирж байгаа элэгний эмчилгээний эм тариа ихэвчлэн B,C вирусыг устгах үйлчилгээтэй байдаг бөгөөд элэгний эсийн нөхөн төлжилт , дархлалын системийг сайжруулах, хавдараас урьдчилан сэргийлэх  зэрэг олон талт  үйлчилгээ нь дутмаг байдаг.
Япон улсын “MINOPHAGEN PHARMACEUTCAL CO.,LTD-ийн Минофаген С 20мл тариа, Глицирон 0,75мг №100 эмнүүд нь  вирусийн болон вирусийн бус шалтгаантай элэгний архаг үрэвсэл, эсийн задралын үед  вирусийн өсөлт болон идэвхижлийг саатуулах, элэгний эсийн нөхөн төлжих процессыг идэвхижүүлэх, дархлалын системийг сайжруулах, элэгний хавдараас урьдчилан сэргийлэхэд үр дүнтэйгээс гадна, харшил , арьсны бусад өвчлөлд ч  өргөн хэрэглэгдэж  байна.
Минофаген С 20мл тариа, Глицирон 0,75мг №100 эмийг Монголчууд хэрэглээд 14 жил болж байгаа, үр дүн өндөртэй нь нэгэнт батлагдсан бүтээгдэхүүн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан